НӨАТ-ын урамшууллын 2019 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохиролын нэвтрүүлэг маргааш /2019.11.17/ 18.40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2019 оны аравдугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны арваннэгдүгээр сарын 16-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер шагнал 90 сая төгрөг байна.
Танд аз хүсэе!
Сэтгэгдэл (8)