x

Иргэд худгаасаа халуун ус авах боломжтой

Гэрэл зургийг montsame.mn

“Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар зохион байгуулж буй зөвлөгөөнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын нийт 2000 гаруй хүн оролцож байна.

Зөвлөгөөний үеэр бид нийслэлийн шилдэг дүүргээр шалгарсан Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очиртой уулзав.

-Танай дүүрэг ямар үзүүлэлтээр тэргүүлэв? 

-Өнгөрсөн 2018 онд нийслэлээс “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулсныг та бүхэн мэдэж байгаа байх. Тэр аянд манай дүүрэг тэргүүлсэн. Энэ гол нь тохижолтын ажил байлаа. Ямар ч дүүрэг манайх шиг шилдэг, тэргүүний болж болно. Гагцхүү энд сэтгэл, санаачилга, хамтдаа хөдлөх зохион байгуулалтын ажил л чухал юм. Жишээ нь, санал санаачилга байвал иргэд худгаас халуун ус авах боломжтой, ингэж үйлчилж болно шүү дээ.

-Өөр дүүргүүд хийхээр ямар ажлыг та санал болгох вэ?

-Бид ажлаа хорооноос, айл өрхөөс эхэлсэн. Жишээ нь, гэр хороололд зун, борооны улиралд шавар шавхай тогтоод, машин тэрэг, хүн явахын эцэсгүй болоод, үер болох аюултай. Үүнээс сэргийлэхийн тулд бид нэлээн олон гудамжийг ус тогтдоггүй байх үүднээс тухайн газрын хөрсийг сольж, нягтруулж, суваг шуудууг тухайн газрын гольдролоор нь гаргах зэргээр ажилласан. Энд гол нь иргэдэд “Манай хашаанд л ус орж ирэхгүй болоо” гээд гэрийнхээ хойгуур урдуураа суваг татаад өнгөрдөг тэр ухамсар сэтгэхүйгээс нь салгаж, гаргаж хамтач байдалд шилжүүлэх нь чухал юм.

Орон сууцтай айлууд болон албан газарт мөн ялгаагүй. Хаалгыг нь кодтой болгох, хана, шалыг плитагаар шинэчлэх зэргээр орцоос нь эхлүүлсэн. Уг нь энэ нь нэг их ажил ороод байх биш юм билээ. Нэг орцыг дунджаар 8 сая төгрөгөөр засаж байна. Бид хотоос өгсөн мөнгөө иргэдэд буюу тэдний тохь тухтай амьдрах нөхцөлд нь зарцуулж байна. Гагцхүү тохижуулахад юу байх вэ гэдэг стандартыг бүрдүүлж мөрдүүлэх нь чухал юм.

Жишээ нь, нэг албан газар байлаа гэхэд нойлын өрөөтэй байх ёстой. Тэр нь зөвхөн ажилчдад биш иргэдэд үйлчилдэг, цоожгүй байх, үргэлж цэвэрлэж байх, мөн машины зогсоолтой байх хэрэгтэй. Албан байгууллагын хувьд налуу шаттай байх зэргээр иргэдийн, татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг тул тэдэнд л үйлчлэх бүхий нөхцөлийг бүрдүүл гэж шаарддаг. Энэ байдал банканд их гардаг. 

Ингээд иргэдийг, албан байгууллагынхныг өөрсдийг нь оролцуулаад хашаа, байшин, орцыг нь тохижуулсны дараа иргэд, “Бид чинь өмнө нь гэртээ хүн авчирахаас, орцоороо оруулахаас санаа зовдог байлаа. Одоо харин орц маань сайхан болоод, нүүр бардам байна “гэж баярлаж байгаа хэлдэг гэв. Тэрээр мөн иргэдийн амар тайван, тав тухтай амьдрахад архи, дарсыг чөлөөтэй худалддаг явдлыг хязгаарлаж, согтууруулах байдлыг халах нь маш чухал юм гэдгийг хэлж байв.

Тус дүүрэг 30 мянган оршин суугчидтайгаас 49 хувь нь орон сууцанд, 51 хувь нь гэр хороололд амьдарч байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын шугмаар дүүрэгт өгдөг 6 тэрбум төгрөг нь ийм хүн амтай нэг дүүргийн дэд бүтэц, засвар, үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн тохижолт, ногоон байгууламжийн ажилд бараг хүрдэггүй, гэхдээ хүргэж ажиллах нь гагцхүү удирдлага, иргэдийн ухамсар санал санаачилга хамтын ажиллагаанаас шалтгаална гэж тэрээр хэлж байв.

Б.Болд

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top