x

Хар тамхины хэргээр ял тэнссэн хүмүүсийн 50 хувь нь дахин хэрэглэжээ

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар, цагдаагийн байгууллага хамтран хар тамхины хэргээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад тэнсэн харгалзах ял эдэлж буй этгээдүүдийг гэнэтийн байдлаар шалгажээ. Тус дүүрэгт оршин суух хаягтай найман хүнийг хамруулж, тестээр шалгасан байна. Ингэхэд дөрвөн этгээд нь мансууруулах бодис дахин хэрэглэсэн байжээ. Тэдний нэг нь мансууруулах бодисыг биедээ авч хадгалж байсан нь илэрсэн байна.

Тэдгээр хүмүүст шүүхийн шийтгэх тогтоолд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 1-2 жилийн хугацаагаар хориглож, хязгаарлалт тогтоож, үүрэг хүлээлгэн ял оногдуулахгүйгээр тэнссэн байжээ. Гэнэтийн шалгалтад “бүдэрсэн” дээрх дөрвөн этгээдийн тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд зааснаар 1-5 жилийн хорих ялыг оногдуулахаар тус дүүргийн Прокурорын газраас прокурорын дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тэдний хоёрыг 1-2 жилийн хорих ял эдлүүлэхээр Баянзүрх дэх Хорих 409 дүгээр ангийн Дамжин өнгөрүүлэх салбарт хүргүүлсэн байна.

Ер нь бол, нэг дүүргийн ганц удаагийн гэнэтийн шалгалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад байгаа арав хүрэхгүй хүний тал хувь нь дахин мансуурч байгаад баригдсан нь Монголын шүүх шүүх хар тамхичдын толгойг илж байна уу гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байна. Энэ нь 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн олон алдаануудын зөвхөн нэг нь гэдгийг мэргэжлийн хуульчид хэлж байгаа.

Үүнийг УИХ-ын гишүүд анхааралдаа авч, хар тамхи хэрэглэгчдэд оногдуулах ялыг чангатгах цаг нь болсон гэдгийг олон нийт ч шүүмжилсээр байдаг. Хэдхэн хоногийн өмнө ЦЕГ-ын дарга С.Баатаржав ч төвийн өдөр тутмын нэгэн сонинд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдэд оногдуулах ял нь хэтэрхий сул байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг өмнөх онуудаас эрс өсөж байгааг тодорхой баримтаар ярьсан нь бий. Дашрамд хэлэхэд, Улаанбаатар хотод хар тамхины хэргээр тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн этгээд олон байдаг.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол зэрэг томоохон дүүрэгт хар тамхины хэргээр тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн тогтмол 700-2,500 хүн хяналтад нь байдаг. Тэдэнд зургаан дүүргийн 10 хүрэхгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хяналт тавьдаг байна. Түүнчлэн өнөөдөр шийдвэр гүйцэтгэгч нарт ганц ч тест байдаггүй аж. Ийм байхад хар тамхичдыг хянах боломж муу гэсэн үг. Шийдвэр гүйцэтгэх байгууллага 2017 оноос шинэ хууль хэрэглэснээс хойш тэнсэн харгалзах ялтай нэг ч хүний хар тамхи хэрэглэсэн эсэхийг тогтоож байгаагүй юм байна.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top