x

"Гадаад хүнийг орон байраар хангасан бол 48 цагийн дотор ГИХГ-т бүртгүүлдэг болъё"

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д боллоо.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг 2010 онд баталсан бөгөөд нийт 11 удаа нэмэлт өөрчлөлт орж байжээ. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, гадаадын иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулахад чиглэсэн зохицуулалтууд тусгагдсан байна.

Хэлэлцүүлгийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл, баримтлал, төслийн танилцуулга”, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Виз олгох эрх зүйн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх нь”, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөр “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сүүлийн үед дэлхийн улс орнууд цахим виз олголтод анхаарлаа хандуулж байгаагийн зэрэгцээ виз мэдүүлгийн төвөөр дамжуулан визийн материалыг хүлээж авах тогтолцоонд шилжиж байгаа бөгөөд гадаадын иргэдийн виз мэдүүлсэн материалыг хүлээж авах, бүрдлийг хянах, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах зэрэг техникийн шинжтэй ажиллагааг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх болсон байна.

Хуульд виз олгож буй байгууллагууд хяналтын нэгдсэн системтэй болгох асуудлыг тусгажээ

Тиймээс олон улсын жишигт нийцүүлж, цахим виз, визийн төвийн тухай зохицуулалтыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд нэмж тусгажээ. Энэ нь гадаад улс оронд Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг ойртуулах, хууль бус дундын зуучлалыг бууруулах, дипломат төлөөлөгчийн газруудын ачааллыг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой хэмээн Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тодотгож байв.

Мөн тус хуульд виз олгож буй байгууллагууд хяналтын нэгдсэн системтэй болгох асуудлыг тусгажээ.

Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөр: “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, гадаадын иргэдэд тавих бүртгэл, хяналтын тухай асуудал байна. Үүний тулд гадаадын иргэдийн хилээр орж ирэхэд нь биеийн давхцахгүй өгөгдлөөр бүртгэх, бүртгэлийн дугаар олгох, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх зэрэг асуудлууд байна. Мөн гадаадын иргэнийг орон байр, сууцаар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 48 цагийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлдэг байх зохицуулалтыг хуулиар бий болгох зайлшгүй шаардлага байна” гэв.

Хэлэлцүүлэгт оролцсон оролцогчдын санал, хүсэлтийг сонсч, тайлбар мэдээлэл өгсөн ба зарим саналыг хуулийн төсөлд холбогдох байгууллагын саналыг авсны үндсэн дээр хуулийн төслийг тусгаж ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад Харилцааны Яам, Гадаадын иргэн, харьяатын газар, бусад төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон юм гэж ГИХГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top