x

Улаанбаатар-Истанбулын шууд нислэгийг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлнэ

Элчин сайд Р.Болд, Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч болох “Turkish Аirlines” компанийн ерөнхий захирал Билал Экши нар өнгөрөгч баасан гаригт уулзаж, хамтын ажиллагааны цаашдын төлөвийн талаар санал солилцжээ.

Уулзалтын үеэр Б.Экшигийн зүгээс хоёр улсын иргэний нисэхийн байгууллагууд Истанбул-Улаанбаатарын хооронд хийж буй нислэгийг замдаа буулгүйгээр шууд нисч байхаар тохиролцсоныг хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа мэдээлсэн байна.

Хэдийгээр шууд нислэгийг 2020 оны гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч хоёр улсын худалдаа эдийн засгийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хурал болохоос өмнө шууд нислэгийг эхлүүлэхийг хүссэн Элчин сайдын саналыг хүлээн авч нислэгийг 2020 оны 1 дүгээр сарын эхнээс эхлүүлэх гэж буйгаа мэдэгдлээ.

Мөн шууд нислэгийг хэрэгжүүлэх талаар Элчин сайдыг тууштай дэмжин ажилласанд талархал илэрхийлээд Туркийн чиглэлд нислэг үйлдэх болсон Монголын хувийн “Изинис” компанитай боломжтой бүхий л чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв. Ингэснээр зорчигчдын хувьд нислэгийн хугацаа багасч, зорчих тав тухтай байдал сайжрахын зэрэгцээ худалдааг харилцан нэмэгдүүлэх,  ялангуяа харилцан зорчих жуулчдын тоо үлэмж нэмэгдэх боломжтой болох юм.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 1 цаг 7 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 1 цаг 18 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 1 цаг 27 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 1 цаг 41 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 1 цаг 46 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 2 цаг 5 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 2 цаг 24 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 22 цаг 2 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 22 цаг 6 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хү... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт...
Top