x

Т.Баярхүү: ЖДҮХС-гаас мөнгө хүүлсэн найман ААН-ийг шалгаж байгаа

УИХ-ын найман гишүүн ЖДҮХС-гаас авсан зээлээ өндөр хүүгээр хүүлж байсан тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлсэн. Энэ мэдээллийг АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Баярхүү залруулжээ.

Т.Баярхүү нь “УИХ-ын гишүүнээс бүрэн эрхийнхээ хүрээнд 2019 оны долоодугаар сарын 24-нд манай байгууллагад хүсэлт ирүүлсэн. Манайх наймдугаар сарын 1-нд хариуг хүргүүлсэн. Үүнд ЖДҮХС-гийн санхүүжилтэд хамрагдсан иргэн, ААН-үүд дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг ББСБ, ХЗХ-той хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай холбоотой 11 иргэн, ААН байгааг тогтоож, уг ААН-үүдэд мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн байгууллагуудын дансны гүйлгээнд шалгалт хийсэн. 

Өөрөөр хэлбэл, санхүүжилт авсан ААН-үүд дундаас 34 нь ББСБ, ХЗХ-той ямар нэгэн байдлаар холбоотой. Үүнээс 11 нь албан тушаалтантай холбоотой гэсэн үг. 

Шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан найман тохиолдол тогтоогдсоныг шалгаж байгаа. Найман УИХ-ын гишүүн гэдэг зүйл байхгүй. ЖДҮХС-гаас зээл олгосон, албан эрх мэдлээ урвуулсан, бусдад давуу байдал олгосон гэдэг асуудал тусдаа шалгагдаж байгаа. 

Үүнээс гадна авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх хэрэг тусдаа байгаа. Энэ нь бага хүүтнй зээл аваад, өндөр хүүтэй хадгаламжид мөнгөө байршуулсан асуудал юм. Үүнд: 

  • “Уран Сэлэнгэ” ХХК
  • “Цагийн эрч” ХХК
  • “Грийн тауэр” ХХК
  • “Намжсод” ХХК
  • “Цамбагарав трейд” ХХК
  • “Эс Эл Эм И” ХХК
  • “Жигүүрт хөсөг” ХХК
  • “Тэ Бэ Эм Тэ” ХХК гэсэн найман ААН авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид бүтнээр нь болон зарим хэсгийг нь байршуулсан байсан.

Эдгээр хүмүүс ажил нь бүтээгүй учраас мөнгө байлгаж байхаар өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан гэж тайлбар өгсөн. Энд мөнгө угаах гэмт хэрэг гэдэг асуудал яригдаагүй. Мөнгө угаах гэмт хэргийн шинж байна уу гэдгийг шалгасан. Ийм асуудал тогтоогдоогүй. Харин зээлийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг асуудал бий" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top