x

Хэнтий аймагт суурьшлын бүсэд 113 баавгай үзэгдэж бүртгэгджээ

Энэ сарын байдлаар Хэнтий аймгийн 11 сум хоёр тосгоны нутагт дэвсгэрт 107 удаагийн тохиолдлоор давхардсан тоогоор 113 баавгай бүртгэгдээд байна.

 Дээрх тоо нь зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт мэдэгдэж бүртгэгдсэн дүн мэдээ бөгөөд үүнээс гадна бүртгэгдээгүй үлдсэн тохиолдлууд цөөнгүй байх магадлалтай аж. Орон нутгаас авсан хохирлын үнэлгээгээр 53,2 сая төгрөгийн бодит хохирол иргэдэд учирч, 5 өрх айл орон гэргүй  болоод байна.

2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын 06 дугаар албан даалгавар, А/510 тоот захирамжаар “Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг”, А/508 тоот захирамжаар “Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх Шуурхай баг” байгуулжээ. Баавгай олон удаагийн давтамжтай үзэгдсэн газрууд болох Батширээт сумын Онон баг, Хурх баг, Баян-Адарга сумын Сайхан багуудад биотехникийн арга хэмжээ авах ажлыг зохион байгуулсан байна. Тодруулбал, биотехникийн арга хэмжээг багсармал тэжээл /будаа, аарц, сүү/ хольж тавих, зээрийн мах өмхийрүүлж тавьж 10 цэгт хөдөлгөөнт камер суурилуулж ажиглалт судалгаа хийсэн аж. Ажиглалтын камерт өмхийрүүлсэн зээрийн мах идэж байгаа дүрс бичлэгүүд үлдсэн байна. Батширээт, Баян-Адарга, Норовлин, Батноров, Дадал суманд суурьшлын бүсийн ойролцоо ирсэн зургаан баавгайг барьж тээвэрлэн, биотехникийн арга хэмжээ авч аюулгүй газарт тавьжээ.

Баавгай нь ихэвчлэн сэг зэм, аарц, шар сүүний эхүүн үнэр, мал нядалсан айлуудын гадаа ирсэн байдал ажиглагдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top