x

Тахилт, Дамбадаржаалан хийдийн орчимд томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хот байгуулалт хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Барилгажаагүй удсан газрыг тохижуулах зураг төсөл хийгдэж байна

 

Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэн:

-Өнгөрсөн оны төлөвлөлтөөр 340 гаруй га талбайд томоохон цэцэрлэгт хүрээлэн хийхээр төлөвлөгдсөн байдаг бол энэ онд 66 га цэцэрлэгт хүрээлэн нэмж хийгдэхээр төлөвлөгдсөн.

Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 3,4 дүгээр хорооны нутагт байрлах Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд томоохон хэмжээний спорт талбай хэрэгжилтийнхээ үе шатанд явж байна.

Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар барилгажаагүй удсан газрыг чөлөөлж, дахин тохижуулах зураг төсөл нь хийгдэж байна.

Тухайлбал, Хуучнаар "Ялалт" кинотеатрын хойно Дипломат 95 орон сууцын урд бичил цэцэрлэгт хүрээлэн болон Резинка төвийн урд томоохон хэмжээний талбайд тохижилтын ажлын зураг хийгдэж ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн.

Нийслэлийн хэмжээнд одоогоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй дүйцэхүйц, томоохон хэмжээний долоон цэцэрлэгт хүрээлэн хөгжлийн чиг хандлагаар батлагдсан байдаг нь Агро парк, Тахилтад байдаг цэцэрлэгт хүрээлэн болон Дамбадаржаалан хийдийн зүүн талд байдаг цэцэрлэгт хүрээлэн байна. Эдгээрийн зураг төсөл хийгдсэн учраас цаашид үе шаттайгаар хэрэгжинэ.

Гүйцэтгэлийн шатанд зөрчил дутагдал их гардаг

 

Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Б.Батцолмон:

-Нийслэлд энэ жил 150-200 орчим байршилд хүүхдийн тоглоомын талбайн ажил хийгдсэн. Орон сууцны тоглоомын талбай нь том тохижилтын талбайг бодоход бичил ажил учраас 1-2 сарын дотор хийгддэг.

Бид тохижилт, ногоон байгууламж авто зогсоолыг нэмэгдүүлэх чиглэлд 2030 оны хөгжлийн чиг хандлагаа барьж ажилладаг. Ямар ч тохижилтын ажил 3-5 жилдээ үргэлж шинэчлэгдэж байдаг учраас төлөвлөлтийн даалгавар нь ч гурван жилийн хугацаатай байдаг.

Бид зураг төслийн дагуу хийгдсэн эсэх дээр шалгаж үзэхэд гүйцэтгэлийн шатанд зөрчил дутагдал их гардаг.

Тухайлбал, Яг бидний баталсан зургийн дагуу явган хүний зам зэргийг хийгээгүйн улмаас тэнд халтиргаа, гулгаа үүсэх гэх мэт асуудал гардаг.

Үүнийг хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар нийслэлийн харьяа байгууллага хяналт тавьж холбогдох зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч байгаа" гэлээ.

Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газраас Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын хотуудын стандартаас 5-6 дахин бага байгааг нэмэгдүүлж, суурьшлын нутаг дэвсгэрийн 60 орчим хувийг эзэлж буй гэр хорооллын хэт төвлөрлийг сааруулан, цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэргээр ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Үүнд:

  • Дамбадаржаалан өндөрлөг, аялал жуулчлалын төв /уулын дугуйн болон явган аялал, ногоон байгууламж
  • Баатар хайрхан Zipline /Ховд аймгаас хүмүүс ирж суурьшсан бөгөөд таксины жолооч нар “Ховдын хороо” гэж нэрлэсэн байдаг/
  • Чингэлтэй хайрхан, аяллын цогцолбор /Уулын дугуйн болон явган аялал, ногоон байгууламж/
  • Сэлбэ гол, Дамбын булаг орчмын тохижилт аялал зугаалгын төв
  • Дарь-Эх, “Салхит Уул” цэцэрлэгт хүрээлэн соёл, спортын цогцолбор багтах аж.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 9 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 16 цаг 56 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 17 цаг 21 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 17 цаг 35 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 17 цаг 38 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 17 цаг 41 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 17 цаг 59 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 19 цаг 44 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 19 цаг 45 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 19 цаг 56 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 21 цаг 52 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 23 цаг 25 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09
Top