x

Сурах бичгийг Хятадад хэвлэсэн нь тогтоогдвол “Очир пресс” компанийг хар жагсаалтад оруулна

“Очир пресс” компани Хятадад сурах бичиг хэвлэн, хилээр оруулахыг завдсан талаар МХЕГ-аас мэдээлсэн. Тодруулбал, “Очир пресс” ХХК-д хэвлэв”гэсэн бичигтэй 482 хайрцаг бүхий VI ангийн англи хэл, түүхийн хичээлийн 43,060 ширхэг сурах бичгийг өнгөрсөн аравдугаар сарын 22-нд хилээр нэвтрүүлэх гэж байхад нь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу таван сая төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа. 

-“Очир пресс” компани хэддүгээр ангийн, хэдэн төрлийн сурах бичиг хэвлэх эрх авсан бэ?

-VI ангийн түүх, англи хэлний сурах бичиг хэвлэх зөвшөөрөлтэй. “Очир пресс” компани Худалдан авах ажиллагааны хуулийн дагуу тендерт шалгарсан компани.

Иймд сурах бичиг хэвлэх гэрээ байгуулах эрх олгосон. Бид нарт сурах бичгээ түгээх хүсэлт тавьж, зөвшөөрлийн дагуу орон нутгуудад тараасан. МХЕГ-аас “Очир пресс” компани сурах бичгээ Хятадад хэвлэсэн гэх мэдээлэл гарч, тус газрын Боловсролын хяналтын хэлтэст энэ талаарх мэдээллийг баримтжуулаад, албан ёсоор манай яаманд хүргүүлэх хүсэлт тавьсан. Одоогоор ямар ч мэдээлэл ирээгүй.

-Уг нь энэ асуудал өнгөрсөн сарын 22-нд гарсан. Гэтэл одоо болтол ямар ч мэдээлэл ирээгүй байж болох уу?

-Бид нар ч бас гайхаад л байна. МХЕГ-ын Боловсролын хяналтын хэлтэст өдөр бүр ямар төрлийн, хэчнээн сурах бичиг хэвлүүлсэн тухай баримт, мэдээлэл яаралтай ирүүлэх хүсэлт тавьж байгаа.

-Энэ жил нийт хэчнээн компанид сурах бичиг хэвлэх зөвшөөрөл олгосон бэ. Ер нь хүчин чадлыг нь харж байж олгодог биз дээ?

-Нийт арав гаруй компанитай сурах бичиг хэвлэх гэрээ байгуулсан. Эдгээр компанийн тендерийн шалгуурын дагуу бүрдүүлсэн материалыг үнэлгээний хороогоор хянуулж, шалгаруулсны дараа буюу наймдугаар сард Азийн хөгжлийн банк (АХБ)-нд материалаа явуулсан. АХБ найм, есдүгээр сард хянаж, шалгаад шаардлага хангасан компанид хэвлэх гэрээ байгуулах зөвшөөрөл өгсөн.

Үйлдвэрийн хүчин чадал, үнийн санал зэргийг харгалзан үзсэн. Тэгэхээр “Очир пресс” компани тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаж, АХБ-наас хэвлэх гэрээ байгуулах эрх авсан нь зөвхөн түүх, англи хэлний ном хэвлэх эрх, хүчин чадалтай гэсэн үг.

-“Очир пресс” компани хэвлэх гэрээний дагуу дотооддоо сурах бичиг үйлдвэрлэх ёстой ч гадаадад хэвлүүлсэн. Бусад компани ч ийм зөрчил гаргаж байх магадлалтай. Үүнд яаж хяналт тавих вэ?

-Бүх компанийн хэвлэх үйл ажиллагааны явц, хэвлэх машины хүчин чадал, хүний нөөц зэрэгт хяналт тавьж байгаа. “Очир пресс” компани сурах бичгээ дотооддоо хэвлэж, түгээлт хийсэн. Бид хэвлэх үйл явцад хяналт хийсэн.

Яг аль шатандаа ийм асуудал гаргасан нь одоогоор баттай болоогүй байна. Холбогдох байгууллагын албан ёсны мэдээлэл, баримтад үндэслэсний дараа шийдвэр гаргана. Хэрвээ Хятадад хэвлүүлсэн нь үнэн байвал уг асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэхээс өөр арга байхгүй.

Хуулийн байгууллага гадаадад хэвлэснийг тогтоовол “Очир пресс” компанийг хар жагсаалтад оруулан, цаашид хамтарч ажиллахгүй. Хэвлэх үйлдвэрийн өндөр хүчин чадалтай томоохон компани байсан бол сурах бичгийг хугацаа алдалгүй, богино хугацаанд хэвлэнэ шүү дээ. Манайд тийм хүчин чадалтай компани байхгүй учир одоо үйл ажиллагаа явуулж байгаа жижиг компанийн хэвлэх үйлдвэрийн хүчин чадалд тааруулж сурах бичгүүдийг хэд хэдэн багц болгон хувааж, хэвлэх эрх олгож байна.

-Хичээлийн II улирал эхэлчихлээ. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурах бичгээ бүрэн авч чадсан уу?

-Сурах бичгийн түгээлт аль аймгуудад дутсан, хэчнээн хүүхдэд сурах бичиг хүрээгүй талаарх судалгаа хийж байгаа. Өчигдөр VI,VII, X-XII ангийн сурах бичгүүд албан ёсоор бүрэн түгээгдэж дууссан.

Тодруулбал, I-V ангийн 340 гаруй мянган хүүхдийн сурах бичгийг долдугаар сарын 25-нд, VI-XII ангийн нийт сурагчдын 40 хувь буюу 200 гаруй мянган хүүхдийн сурах бичгийг наймдугаар сарын 15-н гэхэд орон нутагт түгээсэн. Есдүгээр сарын 1-нээс өмнө 460 мянган сурах бичгийг хүүхдүүдэд олгосон.

Өөрөөр халбал, дөрвөн хүүхэд тутмын нэг нь сурах бичигтэй болсон байсан. Одоогоор VIII-IX ангийн 85 мянга орчим сурагчид сурах бичгээ аваагүй байгаа. Энэ сарын 11-н гэхэд түгээж дуусах зорилт тавин ажиллаж байна.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top