x

Ажлын байрны бэлгийн дарамтыг хуульчлахыг шаардав

Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх иргэний нийгмийн байгууллагуудын эвслээс өнөөдөр ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох, хариуцлага тооцох эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагыг УИХ-ын гишүүдэд хүргүүлж, мэдээлэл хийлээ.

Тэд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Хөдөлмөрийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг хориглосон зүйл заалт оруулж, хариуцлагыг оновчтой тогтоохыг шаардаж байгаа аж.

Ажлын байрны бэлгийн дарамт бол жендерт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр

Тус эвслийн гишүүн Б.Алтанчимэг: 

-“Ажлын байрны бэлгийн дарамтын дуулиантай хэрэг үүссэнтэй холбоотойгоор бид энэ шаардлагыг албан ёсоор хүргүүлж байгаа юм.

Ажлын байрны бэлгийн дарамт бол жендерт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр.

Гэвч манайхан бэлгийн дарамт үйлдсэн хүний гэр бүлийг бодож байгаа дүр үзүүлж тухайн хүчирхийлэгчийн буруу үйлдлийг хаацайлах гэж оролддог нь харамсалтай.

Учир нь ганцхан хүний хийсэн үйлдэл Монгол эрэгтэй хүн гэдэг утгаар дэлхийгээр нэг тарж, ичгүүртэй, эмзэг асуудал үүсгэж байна.

Магадгүй өнөөдөр Монгол эмэгтэйд тийм зүйл тохиолдсон бол тэрүүхэндээ дарагдаад өнгөрөх байсан байж болзошгүй. 

Монгол эсвэл Солонгос байх нь хамаагүй эрх л бол эрх. Бид эрхээ хамгаалуулах ёстой. Монгол Улс өөрөө эмэгтэйчүүдийнхээ эрхийг ханган, баталгаажуулахгүй бол охидын нэр хүнд буурч байна" гэв.

Эрүүгийн хуульд байсан Ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцсон заалтыг хүчингүй болгосон нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйл ажиллагаа

Хуульч С.Дондов:

-“Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд тодорхой үүрэг хүлээсэн орон. Энэ ч утгаараа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг хуульчилж, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах хэлбэрийг устгах зөвлөмжүүдийг удаа дараа ирүүлсэн байдаг.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар тодорхой хуулийн заалтад өөрчлөлт оруулсан хэдий ч Жендерийн эрх, тэгш байдлын тухай хуульд орсон заалтад өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээлгэх байдал нь төдийлөн тодорхой биш байна.

Мөн Эрүүгийн хуульд байсан Ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцсон заалтыг 2017 онд бүхэлд нь авч хаясан. Энэ нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйл ажиллагаа болсон гэж харж байна.

Тиймээс төр, засаг олон улсын өмнө хүлээсэн үүрэг болон охид, эмэгтэйчүүдийнхээ эрхийн хамгаалах үүрэгтээ анхааралтай хандаж хууль тогтоомжоо боловсронгуй болгох шаардлагатай байна” гэлээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад орох ажлын байрны бэлгийн дарамтын талаарх заалт тийм ч оновчтой биш байгааг тэрбээр нэмж хэлсэн юм.

УИХ-ын дарга өөрөө Солонгосын талаас уучлалт гуйх ёстой

“Бэлгийн дарамт нь хувь хүний халдашгүй байдал, нэр төр, аюулгүй байдалд маш их аюул учруулдаг үзэгдэл бөгөөд хохирогч нь тэр бүр ил гарч ирдэггүй" хэмээн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч Н.Арвинтариа ярив.

Тэрбээр, "Өнөөдөр магадгүй МИАТ-ын онгоцны үйлчлэгчийн биед хэн нэгэн хүрсэн бол тэр хүн олон нийтэд ингэж ил гаргаж, мэдэгдэж чадахгүй. Учир нь манайд түүнийг хамгаалах хууль, эрх зүйн орчин байхгүй. 

Манай улсад хүчирхийлэгчид хариуцлага тооцох хууль, эрх зүйн орчин дутмаг байгаагаас болж бэлгийн дарамт хавтгайрч байна.

УИХ-ын даргыг би Солонгосын талаас уучлалт гуйгаасай гэж бодож байна. Ийм зүйлийг хамгаалж хаацайлж болохгүй. Үүнийг таслан зогсоох шаардлагатай” гэлээ.

Мөн хэдхэн жилийн өмнө Герман эмэгтэй Монгол Улсад аялсан тухай өөрийнхөө дурсамжид “Монголд хамгийн аймшигтай зүйл нь хүүхэд, хөгшин хүн гэлтгүй тэд миний биед зөвшөөрөлгүй, дур мэдэн хүрч байсан” гэж тэмдэглэн үлдээсэн байсан.

Одоо бид 21 дүгээр зуунд амьдарч байгаа иргэд. Ийм буруу хандлага гаргасан хүнийг ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрч, эсвэл зөвтгөж огт болохгүй.

Тиймээс эцэг, эхчүүд одооноос хүүхдэдээ хүний биед хамаагүй хүрч, хувийн орон зайд нь халдаж болохгүй гэдгийг ч хэлж ойлгуулах хэрэгтэй гэдгийг хэлж байв.

Ажлын байрны бэлгийн дарамт гаргахгүй байх орчныг ажил олгогч өөрөө бий болгох ёстой

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа:

-“Манай эвслийн 2017 онд гаргасан судалгаанаас харахад ажлын байрны бэлгийн дарамт 2004 оноос хамаагүй өссөн үзүүлэлттэй байна.

Ажлын байрны бэлгийн дарамт гаргахгүй байх орчныг ажил олгогч өөрөө бий болгож байх ёстой. Гэвч бидэнд байгаа мэдээллээр одоогийн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ тухай зүгээр нэр үг төдий оруулсан байна.

Хэрвээ Хөдөлмөрийн тухай хууль энэ хэвээрээ шинэчлэгдвэл ажлын байрны бэлгийн дарамтыг хориглосон заалт болж чадахгүй. Тиймээс тус хуулийн шинэчилсэн найруулгад ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох тухай тусдаа зүйл анги оруулахыг хүсэж байна" гэв.

Мөн тэрбээр, "Жендерийн эрх, тэгш байдлыг тухай хуулийг зөвхөн төр бариад байна. Харин Хөдөлмөрийн тухай хуульд бэлгийн дарамтыг хориглосон бүтэн зүйл оруулж өгснөөр бүх нийтээр дагаж мөрдөх маш том баримт бичиг бий болно гэсэн үг" гэдгийг нэмж хэлэв.

ШААРДЛАГА:

УИХ-ын гишүүн та:

Монгол улс нь НҮБ-ын Эмэгтэйчүүдийг Ялгаварлан Гадуурхах Бүх Хэлбэрийг Устгах Тухай Олон Улсын Гэрээгээр охид эмэгтэйчүүдийн эрхийг хангах, хамгаалах эцгийн эрхт ёс давамгайлсан эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан хэвшмэл ойлголтыг арилгах талаар тууштай арга хэмжээ авах үүрэг.

Тогтвортой хөгжлийн дэлхий дахины зорилтыг биелүүлэх, түүний дотор зорилт 5.1, 8.8-ийг хэрэгжүүлэх үүрэг амлалтыг өгсөн,

Хөдөлмөрлөх эрхийг хангаж, Ажлын байрны бэлгийн дарамтыг хуулиар хориглох тухай НҮБ-ын Нийгэм, Соёл, Эдийн засгийн Хорооноос 2015 онд хүлээн авсан зөвлөмж, НҮБ-ын Хүний Эрхийн Хорооноос 2014 онд хүлээн авсан 5.20, 5.42, 5.45 зөвлөмжүүдээр эрх зүйн орчинг бүрдүүлэх амлалт өгснийг танд сануулсан.

Монгол улсын Хүний Эрхий Үндэсний Комисс нь “2019 оны Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18-р илтгэл”-дээ улс төрийн болон үйлчилгээний алба, бизнесийн буюу хувийн хэвшлийн байгууллагад Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн этгээдэд хэн, ямар хариуцлага хэрхэн тооцох нь тодорхойгүй, хуулийн зохицуулалтгүй байгааг УИХ-д өргөн мэдүүлж, Төрийн албаны тухай хуульд улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтныг ангилал байхгүй байгаа нь ялгаварлан гадуурхсан хэрэг тул зайлшгүй өөрчлөх шаардлагатай байгааг Танд анхааруулсан.

УИХ-ын гишүүн Та Олон улсын гэрээ Конвенц, баримт бичгүүд, Монгол улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хариуцлагагүй хандаж ирсний улмаас охид эмэгтэйчүүд бид Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөтэй амьдрах, зохистой хөдөлмөрлөх, ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхээ эдэлж чадахгүй, ажлын байрны бэлгийн дарамтад өртөж, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр хүнд болон эдийн засгийн хохирол амссаар байна.

Өнөөдөр гурван эмэгтэй тутмын нэг нь ажил, сургуулийн орчинд эрх мэдэл бүхий албан тушаалтан, хамтрагчдынхаа зүгээс бэлгийн дарамт шахалтад өртөж, хирогчдын 97,5 хувийг эмэгтэйчүүд, 2,5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Ажлын байрны бэлгийн дарамт нь:

-Хүний эрхэм чанар, нэр төрийг үл тоон үгүйсгэдэг,

-Хүний бэлгийн халдашгүй эрх чөлөөнд халддаг,

-Хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхдаг,

-Хүнд хор хөнөөл учруулж байдаг зүй бус гэмт үйлдэл учир хуулиар ХОРИГЛОХ, оновчтой ХАРИУЦЛАГА оногдуулах асуудлыг Эрүүгийн хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуульд оруулахыг Шаардаж байна.

Үүнд:

  1. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад Ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож 2015 онд оруулсан 12.4 дүгээр заалтыг сэргээх
  2. Хөдөлмөрийн тухай хуульд Ажлын байрны бэлгийн дарамтыг тусад нь зүйлчилж, хариуцлагыг оновчтой тодорхойлох
  3. Зөрчлийн тухай хуульд хариуцлагыг оновчтой тогтоох
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (59.153.115.114)
    Садар самуунтай хутгаж
    2020 оны 08 сарын 23 | Хариулах
  • Mongol (150.129.143.186)
    Bas neg huuli nertei yum batluulj tusbuus mungu ideh gesen bashir nuhdyyd Ene eldeb shaldab shadi badiin asuudlaar esun shidiin bolson boloogyi huulintsar batalj eryygiin zaalt oruulsaar btal ene mongoliin 3 say hyn chn neg ch yalgyi amitan bhgyi boloh n dee Hudlaa iim tiim turiin bus baiguullaga nertei niigemd oligtoi byteelch ajliin yr dyngyi dandaa l niigmiin geh shinjtei shalihgyi asuudluudiig huulichilah gj zytgedeg ajilgyi nuhruusuu salsan esbel ali neg gadaad ulsad ber orchihson mongol eos zanshlaasaa tasarchihsan bas ad yzdeg bolchihson harijsan erliizejsen tenemel zomi amidraltai heden ergyy abgai hyyhnyydiin mongol eos zanshiliig ustgaj bga bdal mongoliin niigmiin hugjliig gajuuduulg bga bdal n dendyy gaarch galzuurch bn Ene yum l bol jender gj charlasan huuli sanaachilsan bolson turiin bus baiguullaga nertei yum ajiilluulsan bolson niigemd ymarch ediin zasag soeliin yr ashiggyi tusbiin bolon tuslamj zeeliin mungu tsuslasan zalit abgai nariig juramlaj tsegtsleh tsag boljee
    2019 оны 11 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 43 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 1 цаг 6 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 19 цаг 21 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 19 цаг 25 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 19 цаг 29 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 19 цаг 34 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 19 цаг 55 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 20 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 20 цаг 32 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 20 цаг 39 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 21 цаг 6 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй Өчигдөр 09 цаг 35 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд Өчигдөр 08 цаг 09 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа Өчигдөр 07 цаг 57 мин Кристофер Ноланы трауматай Одиссей Өчигдөр 07 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан Өчигдөр 07 цаг 12 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ...
Top