x

300 гаруй иргэний дөрвөн тэрбум төгрөгийн хохирлыг анхааралдаа авахыг хүсэв

“Нарны хүү сарны охин” ХХК-ний “Амар амгалан” I, II, III дугаар байранд орох захиалга өгч хохирсон иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Амар амгалан” хотхонд орох захиалгаа өгсөн 300 гаруй иргэн урьдчилгаа болох нийт дөрвөн тэрбум гаруй төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна. Хохирсон иргэдийн зүгээс Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарыг уг асуудлыг анхааралдаа авч, иргэдийн хохирлыг барагдуулж өгөхийг хүслээ. 

Тэд "Барилга хот байгуулалтын сайд аа! Барилгын салбарт чинь луйварчид үүрлэж, иргэдийг хохироож байгааг анхааралдаа аваач", "УЕГ өргөдөл гомдлын дагуу ажлаа хурдан хийж өгнө үү" гэх мэт шаардлагыг өмнөө барин хэвлэлийн бага хурал дээр иржээ.

Байрны захиалагч Д.Пүрэвсүрэн:

-"Нарны хүү сарны охин" ХХК-ний захирал Дариймаа овогтой Гүрсоронз, Дариймаа овогтой Одгэрэл гэх эгч дүүс нь “Амар амгалан” орон сууцны төсөл хэрэгжүүлнэ, компанийн таван хувийн зээлд хамруулна гэж иргэдээс 10-30 хувийн урьдчилгаа авсан.

Байртай болох гэж урьдчилгаа мөнгөө зээл авч төлөөд хохирсон бид арга бараад ингээд сууж байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа боловч хэргийн явц маш удаашралтай байгаа. Гүрсоронз нь батлан даалтын хугацаанд хохирогчдыг өмгөөлөгчөөрөө дамжуулан эвлэрлийн гэрээ байгуулахгүй бол мөнгийг чинь өгөхгүй гэж удаа дараа шахалт үзүүлж, өөрөө хохирогчдоос зугтаасаар байна" гэв. 

Байрны захиалагч Ц.Ариунаа:

-"Хэдийгээр цагдаагаас ажлын хэсэг гаран ажиллаж байгаа ч маш их хугацаа шаардаж байгаа тул бид хүлээж тэсэхгүй байна. Хохирогчдын тоо өдөр ирэх тусам л нэмэгдсээр л байгаа. Энэ бол анхнаасаа зохион байгуулалттайгаар хийсэн залилангийн хэрэг гэж бодож байна.

Миний бие “Нарны хүү Сарны охин” ХХК-нийн удирдлагууд хэвлэлийн хурал хийж байхад ирж санал гомдлоо хэлж байсан. Гэтэл дараагаар нь манай гэрийн хаалгыг эвдээд явсан. Мөн утсаар ч ярилгүйгээр урьдчилгаа мөнгийг маань шилжүүлэхээр нь би буцаагаад шилжүүлсэн юм. Яагаад гэвэл ах дүү, хамаатан садандаа хоёр жилийн хугацаатай хүүтэй мөнгө зээлүүлээгүй. Банкны хүүгээр нь тооцож, хохирлыг барагдуулах ёстой" гэв. 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top