x

Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнд хөшөөнүүдийг суурилуулж эхэлжээ

Богд хааны ордон музейн дэргэдэх Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.

Нийт 1.4 га талбайд тохижилт хийж байгаагаас 5,615 ам метр явган хүний зам, 6,320 ам метр зүлэгжүүлсэн талбай, 144 ам метр талбайд цэцгийн мандал байгуулна. Мөн цэцэрлэгт хүрээлэнд наймдугаар Богд Жавзандамбын хөшөө, “Мөнх тэнгэрийн хүчин дор” баримал, “Цагаан шонхор” хэмээх эртний Монголын сүлд баримал, түүхэн олдворуудын дээжсээс бүрдсэн нийт 13 баримал сүндэрлэх юм байна.

Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Сензо” констракшн компани ажиллаж байгаа аж.

“Хөшөөнүүдийг өчигдрөөс эхлэн цэцэрлэгт хүрээлэнд суурилуулж эхэлсэн. Төлөвлөгөө, зураг төслийн дагуу бүтээн байгуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хийгдэж байна” гэж “Сензо” констракшн ХХК-ийн талбайн инженер М.Дашням ярилаа.

Хотын Захирагч С.Амарсайхан “Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилд шаардлагатай бүх асуудлыг шийдвэрлэсэн. Энэ онд Богд хааны мэндэлсний 150 жилийн ой тохиож байна. Тиймээс энэ жилдээ багтаан цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулах шаардлагатай”-г хэлэв.

Цэцэрлэгт хүрээлэнг байгуулах зураг төсөл 2009 онд батлагдан, нийт 14,470 ам метр талбайн 8,000 ам метр талбай буюу цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын хэсгийг “Ван Трейд” компанийн мэдэлд байсан байна. Газрын маргаантай байсан асуудлыг хотын Захирагч өнгөрөгч наймдугаар сард шийдвэрлэснээр холбогдох байгууллагууд газрын асуудлыг шүүхээр шийдүүлэхээр болж, тохилтын ажил саадгүй хийгдэх боломж бүрдсэн билээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өчигдөр Богд хааны ордон музейн дэргэдэх Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • БӨӨ БААТАР (103.240.241.110)
    ХӨШӨӨГ 100% ХЯТАД ХИЙЖ100% АШИГ ОЛДОГ, МОНГОЛООМ ХЯТАД ЗАХИАЛЖ ХИЙЛГЭСЭН ХӨШӨӨНИЙ МӨНГӨӨР ГЭР ХОРООЛЫН БҮХ ӨРХИЙГ БАЙРТАЙ БОЛГОХ МӨНГӨ БОЛСООН
    2019 оны 11 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 45 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 1 цаг 8 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 19 цаг 23 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 19 цаг 27 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 19 цаг 30 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 19 цаг 35 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 19 цаг 57 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 20 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 20 цаг 33 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 20 цаг 40 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 21 цаг 8 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй Өчигдөр 09 цаг 35 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд Өчигдөр 08 цаг 09 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа Өчигдөр 07 цаг 57 мин Кристофер Ноланы трауматай Одиссей Өчигдөр 07 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан Өчигдөр 07 цаг 12 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Уржигдар 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Уржигдар 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Уржигдар 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Уржигдар 16 цаг 32 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ...
Top