x

Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэргийн талаар албан ёсны мэдээлэл шаардлаа

Гэрэл зургийг ikon.mn

 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэрэгтэй холбогдуулан ТЕГ, ЦЕГ-т шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. 

МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа:

-“Сэтгүүлчдийн хууль бусаар тагнаж, чагнасан гэх мэдээллийг анх 2018 оны дөрөвдүгээр сарын 26-нд Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийх үеэрээ өгсөн. Цагдаагийн ажилтнууд сэтгүүлчдийг тагнаж чагнасан бөгөөд энэ үйлдэлд нь хариуцлага тооцох саналыг ТЕГ-аас НПГ-т хүргүүлсэн гэж мэдээлсэн. Түүнээс хойш бидэнд мэдээлэл өгөлгүй өнөөдрийг хүрлээ. 

Хоёр хоногийн өмнө энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар хөндөж тавьсан учраас МСНЭ-ийн зүгээс дахин анхаарал хандуулж байна. Энэ бол сэтгүүлчдийг шалгаж байгаа асуудал бус сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж, чагнасан хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгаж байгаа асуудал юм. 

Энэ мэдээллийг тодруулах үүднээс МСНЭ болон мэргэжлийн холбоод хамтраад Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт хүсэлт, шаардлага хүргүүлсэн ч хариу ирээгүй байна. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны цаана иргэдийн мэдэх эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх зэрэг Үндсэн хуулиар хамгаалагдсан үнэт зүйл байдаг. 

Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан төрийн байгууллагаас тагнаж, чагнасан асуудал байгаа бол маш ноцтой үйлдэл юм. Энэ асуудал хуулийн байгууллага болон УИХ-ын гишүүний түвшинд удаа дараа яригдаж байгаа учраас бидэнд мэдээлэл өгнө үү гэдэг хүсэлт гаргаж байгаагаа энэ мэдээллээр дамжуулж байна" гэв. 

МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг:

-“Бид энэ асуудлаар зөвхөн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийгээд зогсохгүй Хүний эрхийн үндэсний комисстой хамтран олон улсын хэмжээнд гаргаж тавих болно” гэлээ. 

Хуулийн байгууллага болон УИХ-ын гишүүний хэмжээнд сэтгүүлчдийн тагнаж, чагнасан цагдаагийн ажилтнуудыг шалгаж байгаа гэх мэдээлэл яригдсаар багагүй хугацаа өнгөрч байгаа ч өнөөдрийг хүртэл “Намайг тагнаж, чагнасан” гэж мэргэжлийн холбоондоо хандсан сэтгүүлч нэг ч байхгүй байгаа аж. МСНЭ-ийн зүгээс тагнуулын байгууллага уг хэргийг нууцын зэрэглэлтэйгээр шалгаж байгаа учир сэтгүүлчид мэргэжлийн эвлэл, холбоодод хандах боломжгүй байхыг үгүйсгэсэнгүй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top