x

"ЭМД-ын хөнгөлөлт улсын эмнэлэгт үйлчилнэ гэсэн нь иргэдийн эрхийг хязгаарласан"

"Элэг бүтэн Монгол" хөтөлбөртэй холбоотой гурван нэхэмжлэлийг өнөөдөр Улсын Дээд шүүхээр хэлэлцэн шийдвэрлэжээ. Гурван нэхэмжлэлээс хоёрыг нь хангаж, нэгийг нь хэрэгсэхгүй болгосон байна.

Эдгээр нь:

1.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 06 дугаар “Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” тогтоолын 4.5-д заасан холбогдох хэсгээс “хоёр хүртэлх удаагийн” гэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж, хангалгүй орхижээ.

2.Элэгний В, Д вирусэд хэрэглэгдэх нэрлэн заасан эм болон шинжилгээний зардлыг 100 хувь хөнгөлөх эсэхийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, өөрийн эрх хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлээгүй, тухайлбал, нэхэмжлэлд нэрлэн заасан тодорхой нэрийн эм болон шинжилгээ нь үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөлд хамаарах эсэхийг шийдээгүй, яагаад хөнгөлөх боломжгүй байгаа тухай үндэслэл бүхий хариуг өгөөгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзжээ.

Шүүхээс хариуцагчид хуульд нийцүүлэн нэхэмжлэлд зааж буй эм болон шинжилгээнд үнийн хөнгөлөлт олгох эсэхийг шийдэхийг, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд нэрлэн заасан эм болон шинжилгээ нь өвчтөнд хэрэглэх зайлшгүй шаардлагатай эмчилгээний төрөл мөн эсэх, ялангуяа эмчилгээний өндөр үр дүнтэй, өөр бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй эм, шинжилгээг яагаад хөнгөлөх боломжгүй талаар үндэслэл бүхий хариу өгөхийг даалгасан байна.

3.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт “Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал төлбөр гүйцэтгэх журам”-ын 2.5.1 дэх хэсгийн “төрийн өмчийн” гэснийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хуулийн дээрх заалтыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ.

Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага ачаалал ихтэй, зарим шаардлагатай оношилгоо, шинжилгээний төхөөрөмж дутуу, хэрэгцээт цаг хугацаанд шаардлагад нийцсэн тусламж үйлчилгээг хүртээж чадахгүй байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Эрүүл мэндийн хуульд гэрээ байгуулсан л бол эрүүл мэндийн үйлчилгээг даатгалын хөнгөлөлт эдэлж авч болохоор хуульчилсан болохоос “төрийн” эмнэлгийн байгууллага гэж хязгаарлаагүй, журмын дээрх заалт нь эрүүл мэндийн даатгалаар оношилгоо, шинжилгээ хийлгэх хүсэлтэй иргэдийн эрхийг хязгаарласан байна гэж шүүх үзжээ.

Гэхдээ “хувийн” эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй оношилгоо, шинжилгээг хийхийн тулд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэр гарч, гэрээ байгуулж хэрэгжих учир хариуцагч энэ талаар судалж зохих шийдвэр гаргатал шүүх журмын холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн байна. 

Эх сурвалж: Улсын Дээд шүүх

 

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top