x

"Тавантолгой Түлш" компанийн шахмал түлшний үйлдвэрт гал гарчээ

Өчигдөр орой Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрт гал гарчээ. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:

-"Өчигдөр 19:15 цагт галын дуудлага ирж, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бие бүрэлдэхүүн очиж ажилласан.

Гал хоёрдугаар үйлдвэрийн хоёрдугаар шугамын хатаах төхөөрөмжид гарсан. Шахмал түлшийг дөрвөн төхөөрөмж дамжуулан хатаадаг юм байна. Түүний хоёр дахь төхөөрөмжид гарсан галыг унтрааж ажиллалаа. 1 цаг 40 минут гэдэгт дуудлага авснаас хойш галыг бүрэн унтраах хүртэл хугацааг багтааж ойлгоно.

Үйлдвэр дотор гарсан гал учраас шууд хоолой тавиад унтраах боломжгүй, дотор ажиллагаа явуулан нэмэлт насос тавьж ажилласан. Хатаах төхөөрөмж дотор байсан 3 тонн орчим түлш шатсан бөгөөд улмаар бусад хатаагч төхөөрөмж болон үйлдвэр галд өртөхөөс сэргийлж унтраасан.

Галын үеэр үйлдвэрийн ажилчид, онцгой байдлын алба хаагчид гэмтсэн зүйл гараагүй. 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг тус үйлдвэрийн ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа.

Урьдчилсан байдлаар гал гарахад гадны нөлөө байхгүй, хатаах явцад түлш шатсан байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлж байгаа. Гадны нөлөө байсан уу,  үйлдвэрийн технологийн горим зөрчигдсөн эсэхэд СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэв.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 17 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 40 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 47 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 1 цаг 44 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 1 цаг 54 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 2 цаг 6 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 2 цаг 17 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 3 цаг 10 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 20 цаг 32 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 20 цаг 36 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 20 цаг 39 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 20 цаг 44 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 21 цаг 6 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 21 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 21 цаг 42 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 21 цаг 49 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 22 цаг 17 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй Өчигдөр 09 цаг 35 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд Өчигдөр 08 цаг 09 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүл... Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр...
Top