x

Зуух дэлбэрсэн дуудлагаар очиход ахуйн чанартай гал байсан

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон хоёр өрхийн дөрвөн иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэж байгаа хүн алга.

Иргэд пийшин зуухны ашиглалт сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээтэй холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101,105 болон “Тавантолгой түлш” ХХК-ний зуух сервес үйлчилгээний мэдээллийн 70114900 утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Шаардлагатай тохиолдолд гэрт нь очиж зөвлөмж хүргэн ажиллаж байна” гэлээ.

Мөн тэрбээр энэ 11 дүгээр сарын 1-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл цахилгааны шөнийн тарифыг тэглэх болсонтой холбогдуулан цахилгааны ачаалал эрс нэмэгддэг тул иргэд аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн өнгөрсөн шөнө долоон авто товчоонд шалгалт явуулахад түүхий нүүрс тээвэрлэсэн хэрэг анх удаа илэрсэнгүй гэдгийг дуулгалаа.

Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооноос зуух дэлбэрлээ гэх дуудлагын дагуу мэргэжилтнүүд очиж ажиллахад ахуйн чанартай гал гарсан байсныг зуух дэлбэрсэн гэж ташаа мэдээлсэн байжээ. Осолтой холбоотойгоор хоёр хүн Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн байдлаар PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байгаа аж. Харин PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр мэдээллээ.

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд, асран хамгаалагч нарыг угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, сайжруулсан түлшний галлагааны зөвлөмжийг баримтлах, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх талаар албаныхан сэрэмжлүүллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top