x

"Сэтгүүлчдэд юу хийх ёстой талаар төрөөс хэзээ ч зааж болохгүй"

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс гурав дахь жилдээ “Сэтгүүл зүйн Ёс зүйн Форум”-ыг "Хэвлэлийн эрх чөлөө-Дижитал хувьсал" сэдвийн дор өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн хүрээнд оролцогчдын илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.

СЭТГҮҮЛ ЗҮЙ ОЛОН ТОГЛОГЧТОЙ БОЛЧИХООД БАЙНА

Глоб интернэшнл төвийн тэргүүн, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Х.Наранжаргал:

-"Хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд сэтгүүл зүйн хараат бус байдал хамгийн чухал. Энэ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын редакц нь улс төрийн дарамт болон аливаа хөндлөнгийн шахалтаас ангид байх тухай асуудал юм. Редакц өөрийн дотооддоо мөрддөг ёс зүйн журмаар хараат бус байдлаа зохицуулдаг.Харин редакцын хараат бус байдлыг албан ёсоор хуулийн хүрээнд баталгаажуулах нь зөв.

Сэтгүүл зүй бол иргэдийн үнэн, зөв мэдээлэл хүлээж авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнд л үйлчилдэг. Тэрнээс сэтгүүл зүй гэдэг сэтгүүлчид өөрсдийн төлөө хэвлэл мэдээллийн байгууллага байгуулаад ажилладаг зүйл огтхон ч биш.

Түүнчлэн "Сэтгүүл зүй өнөөдөр олон тоглогчтой болчихоод байна. Өөрөөр хэлбэл, Нийгмийн яриа хэлэлцүүлэг, олон нийтийн анхаарлын татсан асуудлуудаар зөвхөн Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчдээс гадна өөр олон хүн мэдээлэх үйл ажиллагаанд оролцож байгаа" гэв.

МИНИМУМ СТАНДАРТЫГ ХУУЛИАР ТОГТООЖ ӨГӨХ НЬ ЗӨВ 

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:

-"Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчлэлд Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй байдлын талаарх зохицуулалт орохоор байна. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн байгууллагын хувьцаа эзэмшигч нээлттэй байх, хориглосон зарим зохицуулалтыг хэвлэл мэдээлийн зөвлөл өөрсдөө авч явах эсэх асуудлаар ярих ёстой.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн шинэчлэхдээ 1998 онд туссан үзэл, санаа, зарчим, үнэт зүйл нь шинэчилсэн найруулга хадгалагдахаас гадна хэвлэл, мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглох зохицуулалт,  төрөөс олон нийтийн мэдээллийн байгууллагад хяналт, цензур тавихгүй байх гэсэн суурь зарчим ч хэвээр үлдэнэ".

СЭТГҮҮЛЧИД ДҮРЭМ ЖУРМАА ӨӨРСДӨӨ ТОГТООЖ, ХЯНАЛТАА ТАВИХ ЁСТОЙ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа:

-“Ёс зүйн ёс суртахуун нь бидний өөрсдийн хариуцлагын асуудал юм. Үүнийг хуулиар зохицуулбал утгаа алдана. Бидний энэхүү ёс суртахууны хариуцлагыг хамтын удирдлага эсвэл өөрийн удирдлагын байгууллага хариуцах хэрэгтэй.

Харин ёс зүйн хорооноос гаргаж байгаа дүгнэлтийг хуулиар хариуцдаг болвол хэвлэл мэдээллийн байгууллагын өөрийн зохицуулалтын утгыг алдагдуулна.

Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт гэдэг бол нэг тогтолцоо, нэг систем юм. Үүнийг эрх зүйн хувьд баталгаажуулж өгөх нь мэдээж чухал. Дээр нь иргэний үнэнийг мэдэх эрхэд сэтгүүлч, редакцууд ёс зүйтэйгээр үйлчилж чадаж байгаа эсэхийг хянадаг байгууллага болж байгаа хэрэг.

Сэтгүүлчид нийгэмд хоточ нохойн үүргийг гүйцэтгэх ёстой. Энэ нь төр засагт иргэд сэтгүүлч нараар дамжуулж хяналтаа тавьдаг гэсэн үг. Тэгвэл сэтгүүлчид өдөр тутамдаа хийдэг ажил, мөрддөг дүрэм журмаа өөрсдөө тогтоож, хянах ёстой.

Иймд сэтгүүлчдийн ажиллах арга зүй болон ёс зүйн код, сонгогдох төлөөллүүдийн асуудлыг салбарт нь үлдээгээд харин суурь зарчмыг нь хуульд оруулж өгвөл талархалтай зүйл болно”.

СЭТГҮҮЛЧИД ӨӨРСДӨӨ ҮҮРГЭЭ ЗОХИЦУУЛАХ ЁСТОЙ

Германы Хэвлэлийн Зөвлөлийн орлогч дарга Манфред Протце:

-“Бүх л улс оронд байгаа ижил асуудлууд нь сэтгүүлчийн хоточ нохойн үүрэгтэй холбоотой.

Ардчиллын үүднээс авч үзвэл сэтгүүл зүй чөлөөт, бие даасан хараат бус хэвлэл мэдээлэл нийгэмд засаглалын гурван эрх мэдлийг ажиглан шаардлагатай тохиолдолд шүүмжлэх тайлбарлах үүргийг хүлээж байдаг.

Монголын хувьд сэтгүүлчид хоточ нохойн үүргээ асар сайн гүйцэтгэхийн тулд өөрсдөө үүргээ зохицуулдаг байх хэрэгтэй. Европын орнуудад ч сэтгүүлчдэд юу хийх ёстой талаар төрөөс хэзээ ч зааж заадаггүй ” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top