x

Мотоциклийн ослоор дөрвөн хүн нас барж, таван сартай хүүхэд энджээ

Энэ долоо хоногт мотоцикл онхолдсон таван осол орон нутагт гарчээ. Ослын улмаас 5 сартай нэг хүүхэд 4 том хүн амиа алдсан байна.

 2019.10.21-24-ний өдрүүдэд:

  1. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг шороон замд "Хавужи" маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч
  2. Сүхбаатар аймгийн Уул-Баян сумын нутаг шороон замд "Dayun" маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч
  3. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг шороон замд "Dayun" маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч
  4. Өмнөговь аймгийн “Сэврэй” сумын нутаг шороон замд "Toyota Landcruiser" маркийн мотоцикл онхолдож, зорчигч 5 сартай эрэгтэй
  5. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг шороон замд "Dayun" маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч нар амиа алджээ.

Гаалийн ерөнхий газрын мэдээгээр 2019 оны зөвхөн эхний хоёр сард БНХАУ-аас импортоор 3,676 ширхэг мотоцикл орж ирсэн байна. Харин 2018 оны хувь нийт 37,817 ширхэг мотоцикл оруулж иржээ. Энэ нь өмнөх оноосоо 21%-аар өссөн үзүүлэлт юм. Тухайн жилд 31,269 мотоцикл Монголд оруулж ирж байсан бол 2016 онд энэ тоо 20,001 байжээ. Өөрөөр хэлбэл, мотоциклийн хэрэглээ манай улсад жилээс жилд тасралтгүй өсөж байгааг эдгээр тоо харуулж байна.

Тээврийн цагдаагийн албаны статистикаар 2018 оны байдлаар улсын хэмжээнд нийт 55,926 мотоцикл бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оноосоо 16%-аар өссөн тоо юм. Нийт мотоциклийн 7,593 буюу 13.6% нь нийслэлд, үлдсэн 86.4 хувийг хөдөө орон нутагт ашиглаж байна. 

Ихэнх хэрэглэгчид нь орон нутагт байгаа энэ тээврийн хэрэгслийг ашиглахдаа аюулгүй байдал хангах шаардлагатай байгааг дээрх баримтууд харуулж байгаа юм.

2019 оны эхний 9 сарын байдлаар мотоциклийн ослоор 83 хүн амь насаа алджээ.

БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикл нь хатуу хучилттай замд явахад зориулагдан үйлдвэрлэгдсэн бөгөөд манай ороны бартаа ихтэй зам харгуйд тохирохгүй мотоциклийг хамгаалах малгайгүй унаж хөдөлгөөнд оролцсоноор хайлшин обуд, гар зэрэг нь хугарч улмаар онхолдон амь насаа алдсаар байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (193.239.221.249)
    Өмнөговь аймгийн “Сэврэй” сумын нутаг шороон замд "Toyota Landcruiser" маркийн мотоцикл онхолдож, Iim moto baidag yum uu?
    2019 оны 10 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top