x

UB Smart Bus аппликейшний шинэчилсэн хувилбарыг танилцууллаа

"Улаанбаатар смарт карт" компаниас "U-Money" ухаалаг картын шинэ үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ.

"Улаанбаатар смарт карт" компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд:

-"U-Money.mn сайтыг өчигдрөөс шинээр ашиглалтад орууллаа. Энэ вэб сайт U-Money картын төлбөр болон бусад холбогдох мэдээллийг иргэдэд хүргэх зорилготой.

 

Хэрэглэгч веб сайтад гишүүнээр элсэж, өөрийн хэрэглэж буй U-Money картын 16 оронтой картын дугаарыг холбосноор төлбөрийн гүйлгээний мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой.

Мөн UB Smart Bus аппликешнээс хардаг автобусны байршлын мэдээллийг харж болно. Зөвхөн хот доторх нийтийн тээвэр төдийгүй хот хоорондын автобусны байршил, нислэгийн цагийн хуваарь гэх мэт мэдээлэл бас бий.

Үүний дараа арваннэгдүгээр сард багтаагаад вэб сайтын мобайл хувилбар буюу U-Money аппликешнийг гаргахаар ажиллаж байна. U-Money аппликешн ашиглан U-Money картаа цэнэглэж болно.

UB Smart Bus аппликешний шинэчилсэн хувилбарыг мөн өчигдөр гаргасан. Шинэ хувилбар нь хурдны хувьд сайжирсан. Иргэдээс "Аппликешн удаан байна, автобус харагдахгүй байна" гэх гомдол их гардаг байсныг ийнхүү сайжрууллаа. Мөн автобусны буудалд автобус ойртон ирж байгаа эсэхийг өнгөөр ялган харуулах, хэдэн минутын дараа ирэх, автобусны буудал дээр ямар ямар чиглэлийн автобус зогсох талаар мэдээллийг харуулдаг болсон. 

Мөн иргэдийн зүгээс "карт цэнэглэх цэгийн тоо хангалтгүй байна" гэх гомдол бас их гаргадаг. Тиймээс банкны пос машинаар U-Money картыг цэнэглэх хөгжүүлэлтийн ажлыг хийж байгаа. Арванхоёрдугаар сар гэхэд уг үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна" гэв.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top