x

Угаарын хийн хордлогын улмаас хоёр хүн хэвтэн эмчлүүлж байна

Сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар Нийслэлийн онцгой комисс ээлжит мэдээллээ хийлээ. Аравдугаар сарын 2-ноос 24-ний өдрүүдэд угаарын хордлогын улмаас 240 дуудлагаар 580 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Өнгөрсөн хоногт Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хордлогын дөрвөн дуудлага ирж, есөн том хүн, хоёр хүүхэд эмнэлэгт хандсан байна. Мөн угаартсан гэх зургаан иргэнд гэрт нь зөвлөгөө өгч, гурван иргэнийг эмчилж буцаасан бөгөөд өнөөдрийн байдлаар угаарын хийн хордлогын улмаас хоёр том хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэв.

УНТАХДАА ӨМНӨ САВАНД УС ХИЙЖ ХОНУУЛАХ НЬ УГААРТАХААС СЭРГИЙЛЭХ ХАМГИЙН ЭНГИЙН АРГА

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй:

-“Угаарын хордлогын дуудлагын тоо болон хордлогын улмаас эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо харьцангуй буурсан байна. Энэ тоо буурсан гэж бид тайвшралгүй холбогдох байгууллагууд 24 цагаар жижүүрлэн ажилласаар байгаа. Иргэд хэдхэн асуудалд онцгой анхаарахад угаартах эрсдэлээс сэргийлэх бүрэн боломжтой.

Үүнд, пийшин зуухныхаа онгорхой, цоорхойг бөглөх, яндангаа хөөлж, агаар таталтын хаалтыг хаахгүй байх, зуухыг дүүртэл түлш хийхгүй байх хэрэгтэй. Мөн унтахаасаа өмнө саванд ус хийж хонох нь угаартахаас сэргийлэх хамгийн энгийн арга” гэв.

Мэргэжлийн хяналтын газраас нийслэлд орж, гарч буй автомашинуудад шалгалт хийн, товчоодод ажиллаж байгаа ч нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхийг зөвдсан зөрчил гарсаар байгаа гэв. Өнгөрсөн шөнө Өлзийт дэх нэгдүгээр товчоонд хоёр тонн түүхий нүүрс, хоёрдугаар товчоонд долоон шуудай түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэхийг завдсан зөрчил гарчээ. Мөн Тавантолгойгоос хот руу орох замаар таван тонн, Эмээлтийн товчоогоор таван шуудай түүхий нүүрс оруулахыг завдсан зөрчлийг илрүүлэн буцаасан байна. Сайжруулсан шахмал түлшийг хотоос тээвэрлэж гаргахыг завдсан зөрчил ч бас гарчээ.

ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЖ БАЙНА ГЭСЭН 13 ГОМДОЛ ИРГЭДЭЭС ИРСЭН

Өнгөрсөн шөнө түүхий нүүрс түлж байна гэсэн 13 гомдол иргэдээс ирсэн. Гомдлын дагуу шалгаж түүхий нүүрс нөөцлөн түлсэн зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч ажилласан. Айлуудын галлагаа хийх үеэр Цагдаагийн байгууллагатай хамтран төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс түлж болзошгүй газруудад явуулын эргүүл ажиллаж байна.

Түүхий нүүрс түлэх тусгай зөвшөөрөлтэй 242 аж ахуйн нэгжийн янданд шүүлтүүр тавьсан эсэх, шүүлтүүр нь шүүж байгаа эсэх дээр Мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийж байгаа тухай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээллээ.

ЭМНЭЛГЭЭС ГАРСАН, ЗӨВЛӨГӨӨ АВСАН ИРГЭДИЙГ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ХЯНАЛТАД АВСАН

 

НЭМГ-ын мэргэжилтэн Ш.Тэгшбаяр:

-“Эрүүл мэндийн байгууллагад угаарын хийн хордлогын улмаас түргэн тусламжаар ирж байгаа иргэдийн тоо буурч байна. Эмнэлгээс гарсан болон зөвлөгөө аваад буцсан иргэдийг Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад авсан. Одоогийн байдлаар биеийн байдалд нь өөрчлөлт орсон иргэн байхгүй байна.

Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн энэ үед угаарын хордлогын дуудлага ихэсвэл ямар зохицуулалт хийх тал дээр төлөвлөгөө гаргаж байгаа. Одоогоор агаарын бохирдол, утаа буурсан байгаатай холбоотойгоор томуу томуу төст өвчний амбулаторийн үзлэгт эзлэх хувь нь 3.2 хувь байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс буурсан” гэв.

 PM10 ТООСОНЦОР 24 ХУВИАР,  PM2.5 ТООСОНЦОР 25 ХУВИАР БУУРСАН

 

Нийслэлийн Агаарын бохирдлын газрын "Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол” хариуцсан мэргэжилтэн Г.Даваажаргал:

-Энэ сарын 14-20-ны өдрүүдэд хэмжигдсэн агаарын чанарын дундаж үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 24 хувиар,  PM2.5 тоосонцор 25 хувиар тус тус буурсан бол Азотын давхар исэл зургаан хувиар өссөн байна. Азотын давхар ислийг үүсгэгч гол бохирдуулагч нь автомашинаас гарч байгаа бөгөөд энэхүү бохирдуулагч бодис ихэссэн үзүүлэлтийг автомашины тоо хэмжээ өссөнтэй холбоотой.

ЗӨВЛӨМЖ ДЭЭР ТУСГАГДСАН ЗҮЙЛҮҮД ДЭЭР ИЛҮҮ АНХААРВАЛ ЭРСДЭЛ УЛАМ БУУРНА

НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Мөнхбаатар:

-“Бид 1 болон 4 дэх өдрүүдэд мэдээлэл өгч байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдэд хүрч байгаа мэдээлэл сайн байна. Цаашдаа ч зуух, пийшин яндангийн битүүмжлэх гэх мэт зөвлөмж дээр тусгагдсан зүйлүүд дээр илүү анхаарвал эрсдэл улам буурна гэж хэлж болохоор байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top