x

Хаягдал тосыг түлш болгон ашилладаг "Флинт" зуухыг танилцууллаа

Хүнсний хаягдал тос ашиглан дулаан гаргах технологид суурилсан “Флинт” зуух төслийн нээлтийг хийлээ. Төслийг Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбатын санаачилгаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд БНСУ-ын Койка, KTL болон Флинт ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн тухай "Флинт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Юн Хёг Жин:

-“Өнгөрсөн жил би Монголд ирээд утааны улмаас олон хүн хохирч байгааг хараад их сэтгэл өвдсөн. Харин Э.Ганбат хаягдал тосыг түлшээ болгож, зуух хийхийг санал болгосон. Бид хүмүүсийн идээд хаясан хүнсний бүтээгдэхүүний тос, амьтны болон ургамлын гаралтай хаягдал тосыг ашиглан хэрхэн байр орон сууцыг дулаанаар хангах тухай судалж, жил гаруйн хугацаанд олон төрлөөр, олон удаа туршиж үзсэний үр дүнд Монгол Улсын цаг уур, уламжлалт заншилд нийцүүлэн “Флинт” зуухыг бүтээлээ.

Хаягдал тос нь хөрсөнд шингэж, маш их хэмжээний бохирдол үүсгэдэг. Харин энэхүү зуух нь хүнсний хаягдал тосыг гэрийн нөхцөлд түлш болгон ашигладгаараа давуу талтай” гэв.

Агаар, хөрсний бохирдол нь аль нэг улсын асуудал биш. Бид нэг дэлхий дээвэр дор амьдарч, нэг л агаараар амьсгалж байгаа учраас хөрш орнуудынхаа агаарын бохирдолд сэтгэл зовнидог хэмээн Юн Хёг Жин ярьж байна. 

Флинт зуухыг АНУ, Хятад гэх зэрэг оронд нэвтрүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж. Хаягдал тосоор зуухаа галладаг болсноор мод, нүүрс болон бусад түлшний хэрэглээг багасгаж, ойн санг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, эрчим хүчний зардлыг ч хэмнэх боломжтой тухай төслийн багийнхан ярьж байна.

ЦАГТ 420-600 ГРАММ ХАЯГДАЛ ТОС ЗАРЦУУЛНА

Зуух нь түлш буюу хаягдал тосоо хийх тусгай савтай. Сав 13 литрийн багтаамжтай. Энэ хэмжээний тосоор хамгийн багадаа 20 цаг ажиллана.

Галлахад шүдэнз, цаас, мод зэрэг нэмэгдэл материал шаардагдахгүй. Хаягдал тосоо эхлээд тогоор халааж, дараа нь асаах товчлуур дарахад зуух өөрөө ажиллана. Энэ зуух сард дээд тал нь 5,000 төгрөгийн тог зарцуулна. Мөн хэр их хэмжээний хүчдэлээр тосоо халаахаа тохируулах бөгөөд цагт 420-600 грамм хаягдал тос зарцуулах юм байна.

Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Ганбат:

-"Тохижилт үйлчилгээний компаниуд ресторан, зоогийн газруудын хогийг аваад бааз дээрээ буулгасны дараа бид хаягдал тосыг нь бид очоод авчихна. Ямар ч зардал гаргахгүйгээр хаягдал тосыг дахин боловсруулж дулаан суух боломжтой. Илч нь маш сайн бөгөөд ямар ч хаягдал гарахгүй” гэв.

Туршилтын явцад зуухыг дөрвөн удаа шинэчилж, сайжруулсан бөгөөд сүүлийн дөрөв дэх загварыг өнөөдөр танилцуулжээ. "Флинт" зуух нь 500-700 мянган төгрөгийн өртөгтэй. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 80 өрхөд үнэгүй суурилуулахаар болжээ.

ХҮҮХДҮҮДДЭЭ ЦЭВЭР ОРЧИН БҮРДҮҮЛЭХИЙН ТУЛД ХАМТРАН ЗҮТГЭХ БОЛНО

Койка-ын Суурин төлөөлөгчийн газрын дарга Жу Хэйн Нан “Монгол Улс түүхий нүүрс ашигласнаар агаарын бохирдол ихсэж, амьсгалын замын өвчин эрс нэмэгдэж байна. Айл өрхүүд түүхий нүүрс хэрэглэж, түүнийг орлох түлшний нөөц нь улс даяар хангалттай биш байна. 

Ийм үед “Флинт” ХХК энэхүү төслийг хэрэгжүүлж, ургамлын болон малын гаралтай хаягдал тосыг ашиглаж халаах системийг бий болгожээ. Одоогоор туршилтын явцад байгаа боловч бүтээгдэхүүн эцсийн байдлаар бэлэн болоход газар шороо, ундны ус, байгаль орчинд ч ээлтэй технологи болж, агаарын бохирдлыг ч бууруулахад хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Үр хүүхдүүддээ аюулгүй, цэвэр орчин бүрдүүлэхийн тулд манай байгууллага ч хамтран зүтгэх болно” гэлээ.

САРД ДУНДЖААР 2000-3000 ОРЧИМ ТӨГРӨГИЙН ТОГ ЗАРЦУУЛНА

Зуух хэвийн ажиллаж байх үедээ цагт 10 ватт тог зарцуулна. Тосыг эхэлж халаахад л бага зэрэг тог идэхээс бусад үед тог зарцуулалт маш бага. Энэ нь сард дунджаар 2000-3000 орчим төгрөг болж байна. Уг зуух хүнсний хаягдал тосыг бүрэн шатаадаг бөгөөд хүний биед хоргүй, утаа ч гарахгүй гэдгийг "Ган-Эко" компанийн гүйцэтгэх захирал П.Батхуяг хэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top