x

Д.Намжил: Заасан хугацаанд Саарал жагсаалтаас гарч чадахгүй ч байж мэднэ

ФАТФ нь мөнгө угаах, терроризм санхүүжүүлэхэд таатай буюу тэдгээрийн эсрэг хууль эрх зүй дутмаг орнуудыг “Саарал”, ‘Хар"гэсэн жагсаалтад оруулдаг. Харин манай улсын хувьд “Саарал жагсаалт”-д орсон талаар өнгөрөгч долоо хоногт цацагдав. Тиймээс бид Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болоод цаашид авч болох арга хэмжээний талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн зөвлөх багш, эдийн засгийн ухааны доктор Профессор Д.Намжилтай ярилцлаа.

-Удахгүй 2020 оны төсөв батална. Гэвч ирэх оны сонгуульд зориулсан төсөв батлах гэж байна гэсэн шум яваад байна. Энэ талаар та юу гэж бодож байна?

-2020 оны төсөвт цалин хөлс, тэтгэврийн хувь хэмжээ, нийгмийн халамжийн зардлыг өнгөрсөн жилийг бодвол 8-10 хувиар өсгөхөөр төлөвлөсөн байна лээ. Гэсэн ч 180 мянга орчим төрийн албан хаагчдын цалин бага байна.

Мөн тэтгэврийн насныхан 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч, 200 мянган хүн халамж авдаг. Цалин хөлсийг нэмэх бодлого тусгаж байгаа нь зөв. Мөн сонгуулийн жил цалин хөлс нэмэх гэж байгаатай холбоотой анхаарах асуудлууд бас гарч ирнэ.

-Цалин нэмэгдэхийн хэрээр жижиглэн бараа, бензин түлшний үнэ дагаад өснө. Өөрөөр хэлбэл, цалин нэмэгдлээ ч ямар ч үр дүнгүй. Үүнийг хэрхэн зохицуулж болох вэ?

-Цалин, тэтгэвэр нэмэх сургаар юмны үнэ дагаад өсдөг хэв маяг манайд тогтсон. Олон жилийн дунджаас харахад барааны үнэ 10-15 хувиар өсдөг. Тэгэхээр цалингийн найман хувийн өсөлт ямар ч үр дүнгүй болно. Тийм учраас Засгийн газар, түүний харьяа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, салбарын яам үнийн өсөлтийг хязгаарлах хэрэгтэй.

Цалинтай уялдуулж тогтоон барих дээр хянаж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, үндэслэлгүйгээр үнийн өсөлт гаргахыг шууд хориглож, хатуу арга хэмжээ авч ажиллах юм. Ингэснээр 2020 оны цалин хөлсний нэмэгдэл иргэддээ орлого болж очно. Хэрвээ энэ хэвээр үнийн өсөлтийг хязгаарлаж чадахгүй бол цалингийн өсөлтийн ажил ямар ч үр дүнгүй гэдгийг хэн ч мэдэхээр болсон.

-Монгол, Исланд, Зимбабве гэсэн гурван улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан. Монгол Улс яагаад энэ жагсаалтад орох болов. Шалтгааныг нь та юу гэж харж байна?

-Манай улс өмнө нь нэг удаа “Саарал жагсаалт”-д орж байсан. Одоо ахиад ороод хугацаатай үүрэг аваад байна. Үүний гол шалтгаан нь хэдхэн зүйл байдаг. Нэгдүгээрт, Монголд өршөөлийн тухай хууль гэж гараад бараг 30 орчим их наяд төгрөгийг ил болгоод үүндээ ямар ч хяналт тавиагүй.

Монголд далд эдийн засаг үүссэн байсан гэсэн үг. Хоёрдугаарт, төрийн өндөр албан тушаалтнууд, төрд ажиллаж байгаа улсууд мөнгө угаах, авлигал хээл хахууль авах замаар офшор үүсгэж маш их мөнгө гадагшаа гаргасан байдаг. Татвараас зайлсхийн Олон улсын банк санхүүгийн байгууллагад мөнгөө хадгалдаг. Үүн дээр ямар ч хяналт байхгүй. Энэ тал дээр ажиллах хэрэгтэй.

Ялангуяа хууль хүчний байгууллагууд болон авлигатай тэмцэх газар сайн ажиллахгүй байна. Офшор данстай өндөр албан тушаалтай хүмүүсийн хэрэг шийдэгдэхгүй жил дамжиж байгаа.

Шүүхээр шийдвэрлэсэн ямар ч үр дүн байхгүй. Хаана хаанаа шийдсэн асуудалгүй ингэж явсаар ийм байдалд орж байна. Гуравдугаарт, Монгол Улсын банк санхүүгийн байгууллагын систем сайн эрүүлжээгүй байгаагийн горыг бид амслаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн ямар ч улсад байхгүй өндөр хүүтэй хадгаламж, зээлийн хүү гэсэн хоёр зүйл байна. Энэ хоёр хүүг зэрэг бууруулах хэрэгтэй.

Хадгаламжийн хүүг олон улсын банк санхүүгийн байгууллагууд болон дэлхийн ихэнх улс орнууд хадгаламжийн хүүгээ тэг болгосон. Тэгэхээр зээлийн хүү тэрийг дагаж буурна. Манай улсын хувьд хадгаламжийн хүүг 0-1 хувь руу буулгах хэрэгтэй. Ингэж байж банк санхүүгийн байгууллагын системд эрүүл орчин үүснэ. Энэ тал дээр Монголбанк бодлого боловсруулаад төлөвлөгөөнийхөө хүрээнд зөв ажил явуулах ёстой.

Мөн үүнээс гадна банк санхүүгийн байгууллага, хоршоо, ломбардууд байна. Маш өндөр хүүгээр зээл олгох хэлбэрээр иргэдийн мөнгийг авч байна. Үүнийг мөн больж хүүг бууруулан хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Ийм ажил огт хийгдэхгүй байна.

Энэ бол эдийн засгийн байгууллагуудын хийх ёстой ажил. Дорвитой төлөвлөгөө гаргаж түүнийгээ ажил болгох ёстой. Ингэж байж “Саарал жагсаалт”-аас гарах боломж бүрдэнэ.

-Гадаад харилцаа болон гадаад худалдаан дээр цаашид ямар өөрчлөлтүүд гарах вэ?

-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Саарал жагсаалт”-д орсноор гадаад харилцаанд онцын өөрчлөлт орохгүй” гэж мэдэгдсэн. Гэхдээ бид хэрэглээгээ танах хэрэгтэй. Валют зарсан ажлуудаа хумина гэсэн үг. Манай улстай холбоотой ажилладаг олон улсын байгууллагууд учир зүггүй шууд харилцаагаа таслахгүй. Харин бид нарын зүгээс хамгийн түрүүнд хийх ажлын нэг бол үр дүнгүй айлчлал томилолтоо л болих хэрэгтэй.

-Аливаа нэг асуудал гарч ирэхэд цахим орчинд хамгийн түрүүнд мэдээлдэг болж. Эх сурвалжгүй албан бус мэдээллүүд хөвөрсөөр байгаа энэ үед “Саарал жагсаалт”-д орсноор ам.доллар огцом өснө гэсэн мэдээлэл байна. Цаашид ам.доллар үнэхээр өсөх үү, одоогийн ханшийг барих боломж бий юү?

-Долларын ханшийн өсөлт иргэдийн санаа зовж байгаа асуудлуудын нэг. Монголбанк төгрөгийн ханш унахгүй тогтвортой байна гэж ярьж байна. Гэвч үүн дээр инфляцаасаа илүү хатуу хяналт тавих ёстой. Энэ хүрээнд Монголбанк ойрын хугацаанд валютын гадагшаа урсаж байгаа урсгалыг хатуу хянах шаардлагатай юм. Хэрэгцээгүй бараа бүтээгдэхүүнийг импортлохоо багасгах хэрэгтэй.

Мөн гадаад томилолтыг бүх яам, их хурлын түвшинд зогсоож хэрэгцээгүй үр дүнгүй гадаадын арга хэмжээнд оролцохоо зогсоо. Ингэж байж валютын тодорхой хэмжээний нөөцтэй болно. Энэ ажлуудыг хянаж зогсоохгүй бол валютын хомсдол үүсэх эрс-дэлтэй. Дээрээс нь зохиомлоор бий болгодог валютын арилжаа хийдэг байгууллагууд дээр хяналт тавих ёстой. Маш их банк бус санхүүгийн байгууллагууд валютын арилжаа хийж байна.

Төгрөгийн ханшийг зохиомлоор унагаах эрсдэл бий болоод байна. Ойрын хугацаанд яаж валютын шинэ үүсвэр, нөөц хуримтлуулж болох талаар мөн л бодлого гаргаж ажиллах хэрэгтэй юм. Ийм ажлуудыг дэс дараалалтай хийж цаашид урсгалаар нь тавьж болохгүй.

-Манай улсын хувьд уул уурхайгаа түшсэн эдийн засагтай улс. Гэхдээ одоо бид аль салбараа илүү анхаарах хэрэгтэй вэ. Эдийн засагчийн хувьд таны бодол?

-Анхаарах гол зүйл бол банк санхүүгийн систем юм. Мөнгө угаах, офшор данс руу мөнгө явуулдаг, мөнгөний урсгалаа хянаж чаддаггүй Төв банк байж байна. Энэ ажлуудыг хянаж чадвал үр дүнгээ өгнө. Үүнд л анхаарах хэрэгтэй байна.

Ялангуяа бизнесийн орчинд нөлөөлөөд байгаа өндөр хүүг бууруулах хэрэгтэй. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Зээлийн хүүд хяналт тавих тухай” хуулийн төсөл их хуралд оруулсан. Энэ хязгаарыг олон улсын түвшинд хүртэл хуулийн төсөл боловсруулах хэрэгтэй.

-Монголбанк инфляц, валютын урсгалыг барих ёстой. Энэ үүргээ биелүүлж чадаж байгаа юу?

-Монголбанк жил бүр мөнгөний бодлогоо гаргаж ажилладаг. Одоо 2020 онд баримтлах мөнгөний бодлогын төлөвлөгөөг их хурлаар оруулж батлуулах гэж байна. Инфляцаа 6-8 хувь дотор барьж жил болгон төлөвлөгөө гаргадаг. Энэ төлөвлөгөө нь биелдэггүй. Одоогийн байдлаар есөн хувь давсан. Монголбанк хэлэхдээ махны үнэ, нефть шатахууны үнийн өсөлтөөс боллоо гэж байна.

Гэхдээ энэ Засгийн газрын үүрэг. Инфляцыг хариуцдаг газар нь Засгийн газар юм. Энэ хоёр хамтраад төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй. Ингэж байж үр дүнд хүрнэ. Тэгэхгүй инфляцыг бид нар хариуцаж байна гэдэг.

Max, шатахууны үнийн хөөрөгдөл, цахилгааны төлбөрийн үнийг барих нь цэвэр Засгийн газрын ажил. Гэтэл манай ажил гээд Монголбанк нь төлөвлөгөө зохиогоод ажиллаад байдаг үр дүнд ч хүрдэггүй. Ер нь Засгийн газар, Монголбанк хоёр уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Ялангуяа 2020 онд ингэж ажиллахгүй бол инфляцыг барьж чадахгүй.

-ФАТФ-аас 2021 оны тавдугаар cap гэхэд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж чадвал “Саарал жагсаалт”-аас гарах боломжтой гэсэн. Манай улс энэ хугацаанд “Саарал жагсаалт”-аас гарах боломж бий юү?

-Гарах боломжтой хугацаа гэж ярихаас илүү Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо бусад эдийн засгийн төв байгууллагууд хамтран дунд хугацааны төлөвлөгөө гаргаж яаралтай ажиллах ёстой. Энэ ажил нь хэр зэрэг үр дүнтэй болно түүнээс хамаарч жагсаалаас гарах боломжтой.

“Саарал жагсаалт”-тай холбогдуулаад хэлэхэд Монгол Улс 2017 оноос Олон улсын Валютын сантай өргөтгөсөн 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тодорхой гэрээтэй ажиллаж байна. “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулаад Олон улсын Валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны удирдлагууд суурин төлөөлөгчөөр ажиллаж байна.

Энэ байгууллагууд Монголбанк сангийн яамтай “Саарал жагсаалт”-ын шаардлагын дагуу дахин нэмэлт гэрээ байгуулж ажиллах хэрэгтэй.

Зарим хүмүүс, улс төрчид 2020 онд энэхүү жагсаалтаас гарна гэж ярьж байна. Хэзээ гарах нь чухал биш. Хамгийн гол нь бодит ямар ажил хийж байна гэдгийг тэрхүү Олон улсын байгууллага харж дүгнэнэ. Тийм учраас Монголбанк, Сангийн яам, Засгийн газрын түвшинд уялдуулсан бодлого гаргаж ажлын төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ ягштал баримталж ажиллах шаардлагатай.

Тэгсэн цагт үр дүн гарч Монгол Улс энэ жагсаалтаас гарах боломж бүрдэнэ. Хэрвээ ингэж ажиллаж чадахгүй бол 2021 онд ч “Саарал жагсаалт”-аас гарч чадахгүй.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • namjil (203.91.116.147)
    Ene bid 2t tui ch hamaa baihgyi
    2019 оны 10 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 12 цаг 0 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 12 цаг 15 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 12 цаг 34 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top