x

Төрийн албаны шалгалт өгөхөөр 5000 хүн ханджээ

Төрийн албанд анх орох иргэдийг ерөнхий шалгалтад энэ сарын 1-30-нд бүртгэж буйгаа тухай Төрийн албаны зөвлөлөөс өчигдөр мэдээлжээ.

Бүртгэлийг www.csc.gov.mn вэб сайтаар цахимаар хийж байна. Ерөнхий шалгалтыг 11-р сарын 11-25-нд орон даяар зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлөөс төв болон салбар комисс байгуулсан байна.

Энэ оны эхнээс мөрдөж буй Төрийн албаны тухай шинэ хуульд төрийн албанд анх орох иргэдээс ерөнхий шалгалт авч байхаар заажээ. Өмнөх хуулиар төрийн албаны шалгалт өгөөд бүртгэгдсэн иргэд шууд ажилдаа томилогдон ордог байсан бол одоо шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн албаны нөөцөд бүртгэдэг болсон. Дараа нь албан тушаалын буюу тусгай шалгалт өгч байхаар зохицуулсныг ТАЗ-өөс мэдээллээ.

Ерөнхий шалгалтаар ярилцлага хийхгүй, гурван чиглэлийн шалгалттай, тэдгээр нь тус бүртээ босго оноотой. Эхний шатанд 35-аас дээш оноо авч тэнцэж, дараагийн шат болох монгол хэл, монгол бичгийн шалгалтад орох эрхтэй болно. Энэ шалгалт 30 минут үргэлжилнэ. Монгол хэл бичгийн шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн дүн шинжилгээ хийх шалгалтыг өгөх эрхтэй болно. Энэ шалгалт нь 20 минут үргэлжлэх бол сэтгэхүйн чадамжийг үнэлэх шалгалтад 10-аас дээш оноо авсан иргэн тэнцэж, төрийн албаны нөөцөд гурван жилийн хугацаатай бүртгэгдэх юм байна. Шалгалтад Монгол Улсын нийгэм, эдийн засаг, түүх, соёл, мэдээллийн технологийн мэдлэгийн агуулга багтаж байгаа аж.

Одоогийн байдлаар, төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдахаар 5000 хүн хандаж, 1800 гаруй иргэн бүртгүүлээд байна. Шалгалт өгч буй иргэд ихэвчлэн хууль эрхзүй болон монгол үндэсний бичгийн шалгалтад унаж байгааг мөн хэлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top