Алгын чинээ шумуул гээд төсөөлөөд үз дээ. Хятадын эрдэмтэд тийм том шумуулыг Сычуань мужаас олжээ.
Шавьж судлаач Чао Ли түүний далавчийг хэмжээд 12 см гэж уртыг нь тогтоов.

Эрдэмтэд түүнийг урт хөлтийн аймгийн Holorusia mikado төрөлд хамрууллаа. Ер нь бол ийм шумуулыг хамгийн анх 1876 онд олж илрүүлсэн ба түүнээс хойш огт тааралдаагүй ажээ.

Энэ олдсон шумуулыг Баруун хятадын Шавьжийн музейд явуулсан ба тэнд үүнийг үзэж болох ажээ.
М.Цогт




Сэтгэгдэл (1)