x

"Тавантолгой Түлш" компаниас иргэдэд зааварчилгаа өгөх баг гаргажээ

Нийслэлийн онцгой комиссын өчигдрийн өргөтгөсөн хурлаар сайжруулсан түлштэй холбоотой нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан комиссын гишүүдийн хамтарч ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн танилцууллаа.

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай захирамж, түүний хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн төр захиргааны байгууллагууд нягт хамтран ажиллах, шуурхай удирдлагаар хангах ажлын төсөл хэд хэдэн хэсгээс бүрджээ.

Тухайлбал, удирдлага зохион байгуулалтын талаар хороодын засаг дарга нарын болон дүүргүүдийн онцгой комиссын ажлыг эрчимжүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах, түүхий нүүрсний хэрэглээг хянах, угаарын хийн мэдрэгчийг арваннэгдүгээр сарын 01 гэхэд айл өрхүүдэд суурилуулсан байх, иргэдэд түлшний зөв хэрэглээний талаар хэвлэл мэдээллийн байгуулагуудаар сургалт сурталчилгааг сайтар явуулах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын алба хаагчдад сургалт зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, биелэлтийн үр дүнг тооцож ажиллах зэрэг асуудлыг танилцууллаа.

Хурлын үеэр онцгой комиссын зарим гишүүн дээрхи хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөнд дараах саналуудыг дэвшүүллээ.

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Угаартсан гэх дуудлага өгч буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмжтэй болох, тухайн угаартсан газрын агаарыг шинжлэн тогтоох төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна” гэв.

“Таван толгой түлш” компанийн захирал М.Ганбаатар “Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн яаж түлэх талаар иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг байгааг харгалзан үзсэний үндсэн дээр манай компаниас пийшин зуухаа хөөлж, галлах үеийн заавар зөвлөгөө өгөх, засвар үйлчилгээг нь хийх 350 хүнээс бүрдсэн 16 бригадыг ажиллуулж эхлээд байгаа. Иргэд хэрэв энэ талын мэдээлэл авч үйлчлүүлэхийг хүсвэл 70119400 дугаарын утсанд дуудлага өгөх боломжтой. Мэргэжлийн засварчин, инженерүүдээс бүрдсэн бригад ажиллаж байгаа" гээд энэ ажлыг Нийслэлийн Онцгой комисс төлөвлөсөн үйл ажиллагааныхаа хөтөлбөрт оруулж дэмжиж ажиллахыг хүслээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Түлээний нөөц бэлтгэж буй асуудлаар зориулалтын бус замаар тээвэрлэлт хийж байна, энэ асуудал дээр байгаль хамгаалагчидтай хамтран ажиллах нь зүйтэй байна” гэсэн саналыг хэлэв.

Өргөтгөсөн хурлаар нийслэлийн 22955 өрхөд сайжруулсан түлш олгох картыг хэрэглээнд нь нэвтрүүлэх, түлшний тээвэрлэлтийн автомашины тоог нэмэгдүүлж, аюулгүй байдлыг хангаж ажиллах, нүүрс савлаж буй иргэдэд амны маск, бээлий, сүү нэмж олгох зэрэг саналыг онцгой комиссын гишүүд тавьж хэрэгжилтийг хангаж ажиллахаар боллоо.

Хурлын төгсгөлд Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Нийслэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна, бүх талын эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд авч, иргэдийг үнэн зөв мэдээ мэдээллээр цаг тухай бүрт хангаж ажиллах хэрэгтэй. Одоо бид хүч хавсран зохион байгуулалтаа сайжруулан ажиллах зайлшгүй шаардлагатай болоод байна” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top