x

Эзэмших эрхийг цуцалсан газрыг иргэдэд нээлттэй дуудлагаар худалдана

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /НГЗБА/-наас  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор энэ сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл иргэдэд зөвлөгөө өгч байна. Энэ талаар НГЗБА-наас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7-р зүйлд нийслэлд бүртгэлтэй иргэд 0.7 га буюу 700 метр квадрат хүртэл, Аймгийн төвд 0.35 га буюу 3,500 метр квадрат хүртэл, сумын төвд 0.5 га буюу 5,000 метр квадрат хүртэл хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөхөөр заасан байдаг.

Газар өмчлөх тухай хуулийн талаар мэдээлэл муу байна

НГЗБА-ны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 199,169 иргэнд газар өмчлүүлээд байна.

Энэ ажлыг зохион байгуулах болсон шалтгаан нь иргэд уг хуулийн талаар мэдээлэл муу байна. Тиймээс ч хуулийн хугацаа дуусах жил иргэд өргөдөл хүсэлт их өгч, ачаалал нэмэгддэг.

Дээрх хуульд 2008 онд өөрчлөлт орсноор өрх бүр биш, иргэнд бүрд нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх болсон.

Ингэж өөрчлөгдсөнөөр гэр бүл дундаа нэг газартай бол өрийнхөө аль нэг гишүүнд хэлцлийн журмаар өгч, үлдсэн гишүүд нь тухайн газраас чөлөөлөгдөж, хуулийн хүрээнд нэг удаа өөрийн нэр дээр үнэгүй газар өмчлөх эрхтэй болсон гэсэн үг. 

Газар өмчлөл эрх нь Монгол Улсын иргэн бүрд нээлттэй учир нэр дээрээ орон сууцтай хүн газар өмчилж авч болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй.

Түүнээс гадна газрыг өмчлөх, ашиглах, эзэмших гэсэн харилцаа бий. Энэ харилцааны хамгийн дээд хэлбэр нь өмчлөх гэдгийг иргэд санах хэрэгтэй.

Газар өмчилж авна гэдэг нь тухайн хүний хувийн өмч болж захиран зарцуулах эрхтэй болно гэсэн үг.

Гэхдээ иргэдэд өмчлөх давуу эрх нь нээлттэй байна. Ямар нэг газрын зөрчилгүй буюу эзэмшиж авсан газартаа кадастрын зургийн дагуу хашаагаа барьсан тохиолдолд өмчлөх боломж бүрдэнэ.

Газрын тухай хуульд эзэмшиж авсан газраа хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй бол тухайн газар эзэмших эрх хүчингүй болно гэсэн заалт бий. Гэхдээ энэ дагуу одоогоор иргэний эзэмшиж байгаа газрыг цуцалсан тохиолдол байхгүй.

Бид хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр хуультай холбоотой гарын авлагыг хороогоор дамжуулан өрх бүрд хүргэж байгаагаас гадна хороодод ажиллаж, хуваарийн дагуу иргэдэд мэдээлэл өгч байна.

Энэ үйл ажиллагаанд иргэдийг идэвхтэй оролцохыг урьж байна" гэв.

Хуулийн дагуу нийслэлийн иргэд 21 аймагт газар өмчлөх эрх нь нээлттэй ч нийслэлд газрын нөөц байхгүй учраас орон нутгийн иргэд нийслэлд газар авах боломжгүй. Гэхдээ орон нутгийн иргэд шилжин ирж, бүртгэлтэй болсон тохиолдолд нийслэлд газар өмчлөх эрх нь нээгдэх аж.

2019 оны байдлаар 25,771 иргэн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж, 74,624 иргэн шинээр газар өмчлөх эрхээ нээлгэжээ.

Мөн цахимаар 69,800 иргэнд газар олгосон ч одоогоор яг тухайн газраа ашиглаж, эзэмшиж байгаа иргэн нэг ч байхгүй. Учир нь тухайн газруудад дэд бүтэц, ундны ус, зам харилцаа байхгүй учраас иргэд одоохондоо газраа эзэмших боломжгүй гэдгийг У.Сувдсүрэн онцолсон юм.

Газрын зөрчил арилгах ажлуудыг давхар гүйцэтгэж байна

НГЗБА-ны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Газар эзэмших эрхтэй ч үйл ажиллагаа явуулахгүй удсан, орчноо бохирдуулсан, тухайн газрыг хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд харшлахаар ашигласан тохиолдолд эзэмших эрхийг цуцлах үйл ажиллагааг явуулж байна.

Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын хамтарсан тушаалаар эзэмшсэн газраа удаан хугацаанд ашиглаагүй бол эрхийг нь цуцлах арга хэмжээг авч байгаа.

Одоогоор "Найрамдал" зуслангийн ойролцоох 24 газрыг буюу 5.1 га газрын эрхийг цуцалж, тус зусланд буцаан олгож, үйл ажиллагааг нь өргөтгөх боломжийг хангасан.

Мөн газрын зөрчил арилгахтай холбоотой ажлуудыг давхар гүйцэтгэж байна. Эдгээр цуцалсан газрыг иргэдэд нээлттэй дуудлага худалдаагаар олгохоор төлөвлөж байна” гэлээ.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top