x

Ё.Баатарбилэг сайд Баянхонгор аймагт ажиллалаа

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнгөрөгч бямба гаригт Баянхонгор аймагт ажиллаж, аймгийн боловсрол, соёл, спортын салбарынхантай уулзалт хийлээ. Амйгийн Хөгжимт драмын театрт хийсэн уулзалтынхаа эхэнд тэрбээр салбартаа хийж хэрэгжүүлж буй ажил, бодлого, зорилт, сайжруулалт, шинэчлэлийг танилцуулсан юм.

БСШУСЯ, харьяа агентлаг, эрдэмтэн судлаачдын оролцоотой хэд хэдэн удаагийн судалгаа, олон удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд сургалтын хөтөлбөрийг сайжруулан баталжээ. Бага боловсролын бүх судлагдахууны сургалтын хөтөлбөрийн агуулгыг нийт 1242 суралцахуйн зорилтоор тодорхойлж байсан бол сайжруулсан сургалтын хөтөлбөрт 755 болж, 35 орчим хувиар буурсан байна. Суурь боловсролынх ч 8.7 хувь, бүрэн дунд боловсролын хувьд 9.2 хувиар тус тус буурчээ. Зөвхөн агуулга төдийгүй зорилго, зорилт, үнэлгээний арга зүй сайжирсан талаар тэрээр мөн онцолж байв.

Сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулахаас гадна тэдгээрийг хэрэгжих нөхцөл боломжийг бий болгох, хэрэгжилтийг дэмжих сургалт семинарыг багш нэг бүрт хүргэж, нэг гараанаас ижил мэдээлэлтэй эхлүүлжээ. Тиймээс наймдугаар сарын 5-9-нд үндэсний хэмжээний 545 сургагч багшийг бэлтгэж, мөн сарын 15-30-ныг хүртэлх хугацаанд гурван ээлжээр орон нутагт очиж, бүх багш нарт сургалтыг зохион байгуулсан байна.

Цөм хөтөлбөрт мониторинг, сайжруулалт хийж, сургалтын чанарыг дээшлүүлэх олон алхмыг хийж хэрэгжүүлж байгааг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ тодотгож байлаа. Тухайлбал, дунд ангид 19 хичээл ордог ч агуулгын зөрчил, давхцалтай хичээл нэг бус байсныг нэгтгэж, хичээлийн нэр тоог багасгаснаар хүүхдэд давхардалгүй, цогц мэдлэгийг хялбар олгох боломж бүрдсэн хэмээн үзэж буй аж. Мөн нэрэмжит олимпиад зохион байгуулахгүй, суралцагчийн дүн бол хүний хувийн мэдээлэл учир бусдад дэлгэх шаардлагагүй, бага ангийн хүүхдийг дүгнэхгүйгээс гадна ачааллыг бага багаар нэмж системтэй мэдлэг олгоход чиглэсэн бодлогыг барьж байгаагаа мөн дуулгав.

Тус салбарт нийт 603 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа нь улсын төсвийн 23 хувийг эзэлж байгаа бөгөөд ойрын жилүүдэд боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийж байгааг тэрээр танилцууллаа.

Сурах бичгүүд энэ сардаа багтаан сурагчдын гарч очно

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг нэвтрүүлж, сурах бичгээр бүрэн хангах зорилтыг салбар яамнаас тавьсан. Тодруулбал, бага ангийн сурагчдад 100 хувь үнэ төлбөргүй, дунд, ахлах ангийн сурагчдаас амьдралын боломжийг харгалзан 40 хувь үнэ төлбөргүй, бусад сурагчид тодорхой хэмжээний төлбөртэйгөөр бүх сурах бичгээр хангах ажлыг эхлүүлээд буй.

Төлбөртэйгөөр хэрэглэх сурагчид нэг хичээлийн жилд ашиглах бүх номынхоо түрээсийн төлбөрт 20 орчим мянган төгрөг төлөх бөгөөд энэхүү мөнгө нь дараа дараагийн сурах бичгийн хэвлэлт, элэгдэж хорогдсон номны дахин шинэчлэл зэрэгт хэрэглэгдэж явах юм байна.

Нийт сурагчдыг найман тэрбум төгрөгийн өртөг бүхий гурван сая сурах бичгээр хангах бөгөөд бага ангийн сурах бичиг хэвлэлтээс бүрэн гарч тараагдсан бол 6, 7 дугаар ангийн сурах бичиг хэвлэлтээс гарч сурагчдад хүрч байгаа аж. Харин 8-12 дугаар ангийн сурах бичиг хэвлээд дуусах шатандаа явж буй бөгөөд энэ сардаа багтаан сурагчдад хүрэх юм байна.

Л.Сарангэрэл: Спорт заалгүй, зориулалтын бус байранд 500 гаруй хүүхэд хичээллэж байна

Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музейн дарга А.Мандах музейн өнөөгийн байдлыг хэлж, шинэ барилгын ажлыг даруй эхлүүлэх шаардлагатай байгааг хэлэв. Мөн тэрээр, Баянхонгор аймгийн музей 11 мянга гаруй үзмэртэй бөгөөд 17 хувийг нь дэглэн тавьсан байдаг бол ихэнх үзмэрүүд фонд нэртэй, зориулалтын бус газар хадгалагдаж байгааг хэлсэн юм. 1970 онд аж ахуйн аргаар баригдаж ашиглалтад орж байсан тус музейн барилгыг шинэчлэн барих зураг төсвийг хийлгэсэн бөгөөд санхүүжилтыг даруй шийдэх шаардлагатай байна гэдгийг дуулгав.

Түүний дараа, Номгон сургуулийн захирал Л.Сарангэрэл: Номгон сургууль 111 багш, 37 ажилтан, 2420 сурагчтай аймгийн томоохон сургууль. 1962 онд ашиглалтад орсон, өдгөө хоёр хичээлийн байртай ч нэг нь ашиглалт муудаж, зарим хэсгээр нуралт өгч эхэлсэн, нөгөө нь анги танхим жижиг, спорт заалгүй, зориулалтын бус байр. 200 хүүхдийн багтаамжтай тус хичээлийн байранд 500 гаруй хүүхэд хичээллэж байна. Тиймээс Номгон сургуулийн өргөтгөлийн барилгыг нэн даруй эхлүүлэх шаардлага байгааг салбарын сайддаа хэллээ.

Үргэлжлүүлэн, Баянхонгор Олон Улсын сургуулийн захирал Ш.Чимгээ, ЕБС болон сургалтын хөтөлбөрт магадлан итгэмжлэл хийдэг болбол сургалтын чанар, сургуулийн орчин нөхцөл гээд олон зүйлд ахиц дэвшил гарах биш үү, Магадлан итгэмжлэлийг аль өнцгөөс хардаг вэ гэх асуултыг сайдад хаягласан.

Баянхонгор аймгийн БСУГ-ын дарга М.Мөнхбат хэлэхдээ салбар яамнаас багшийн хөгжил зэрэгт онцгой анхаардаг хэрнээ зарим талаар аймгуудын БСУГ-ын мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажил орхигдоод байна уу гэж харж байгаа. Манай аймгийн БСУГ гэхэд өнөө хэр өөрийн гэсэн байргүй, түрээсийн байр дамжин үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн Татварын хэлтэс ирэх онд шинэ байранд орохоор болсонтой холбогдуулан аймгийн БСУГ-ыг хуучин байранд нь оруулах шийдвэр гарсан. Тиймээс тухайн барилгад засвар хийх, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг яамнаас шийдвэрлэж өгөөч гэх хүсэлтийг тавьсан юм. Мөн БСУГ-ын нэр дээрх хоёр автомашин ашиглалтын хугацаа дуусч, актлагдах гэж байгаа учир автомашины асуудлыг анхаарч өгөөч гэлээ.

Үргэлжлүүлэн, Самбо, жудо, чөлөөт зэрэг төрөлжсөн спортын заал дутагдалтай байгааг шийдвэрлэх, сумдын Соёлын төвүүдэд гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжийн асуудал, цэцэрлэгт хоолзүйчийн орон тоо нэмэх, тоглоом сэлтийг хангалттай байлгахад анхаарах, сурагчдыг бие бялдаржуулах тоног төхөөрөмжтэй заалтай болгох, Дөрөвдүгээр цэцэрлэгийн их засварын ажил, ЕБС-ийн Мэдээлэл технологийн төвүүдийн компьютерийг шинэчлэх, цэцэрлэгүүдийн гал тогоог шинэчлэх зэрэг асуудлыг холбогдох албаныхан салбарын сайддаа уламжилсан юм. Мөн аймгийн БСУГ-ыг байраа шинэчлэн орж буй байгууллагын хуучин байранд биш шинэ байранд оруулах төсвийг шийдэж болдоггүй юу гэх саналыг тус газрын мэргэжилтэн хэлж байв.

Аймгийн Музей, Номгон сургуулийн өргөтгөлийн ажлыг даруй шийдүүлэхэд анхаарна гэв

Салбарынхныхаа тавьсан санал, хүсэлтийг сонсоод БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тэрээр, аймгийн Музейн барилга, Номгон сургуулийн өргөтгөлийн ажлыг даруй шийдэхэд анхаарал хандуулахаа хэлсэн бол төрөлжсөн спортын заал, бие бялдаржуулах танхим зэргийг салбар холбоодод хандах, төсөл бичиж төр-хувийн хэвшлийн хамтарсан байдлаар шийдвэрлэх зэрэг гарц байгааг хэлсэн юм.

Мөн аймгийн БСУГ-ыг “Байгууллагын байр сууцны асуудлыг давтан давтан тавьж, сануулсан аймаг Баянхонгор байлаа. Бусад аймаг ч байдал ижил байдаг. Ямартаа ч орон нутгаас Татварын газрын одоо ашиглагдаж байгаа барилгыг ирэх жилээс БСУГ-т шилжүүлэх шийдвэр гаргасан юм байна. Энэ дээр нь дэмжээд засварын болон тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэж өгье, машины асуудлыг судалъя. Та бүхний хувьд дотоод асуудалдаа илүү анхаарлаа хандуулж, ажлын чанараа сайжруулах шаардлага байгаа шүү” гэлээ. Мөн тэрээр, Манай салбар яамтай шууд харилцаатай байдаг аймгийн БСУГ-ын мэргэжилтнүүд ээлжлэн босч санал хэлж байгаа нь мэдээлэлгүй, хамтын ажиллагаа муу байгааг харуулж байна хэмээн “донгодоод” авав. Зүй нь та бүхэн хүссэн үедээ санал хүсэлтээ уламжлаад асуудалд илүү голтой хандаад сууж байх ёстой хүмүүс шүү гэсэн юм.

Түүнээс гадна Дөрөвдүгээр цэцэрлэгийн их засварын ажлыг ирэх оны төсөвт суулгахаар болж, зарим сургуульд байгуулах физик, хими, технологийн танхимуудад шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлж, зарим Соёлын төв, цэцэрлэгүүдийг компьютержуулахаа хэллээ.  

Дашрамд, Улсын хэмжээнд 190 мянган төрийн албан хаагч ажилладаг бөгөөд 104 мянга буюу 54 хувь нь БСШУСЯ-нд харьяатай бөгөөд 90 мянга нь зөвхөн боловсролын салбарт ажилладаг байна. 

МОНЦАМЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 8 цаг 4 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 9 цаг 2 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 9 цаг 15 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 9 цаг 27 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 9 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 10 цаг 5 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг 23 цаг 30 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Өчигдөр 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Өчигдөр 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Өчигдөр 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Өчигдөр 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Өчигдөр 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Өчигдөр 11 цаг 31 мин Намууд ба хамууд Өчигдөр 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Өчигдөр 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Өчигдөр 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Өчигдөр 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Өчигдөр 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top