x

Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор Нийслэлийн иргэдийн спортын VIII их наадмыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнүүдийг нас насны ангилалаар гурван үе шаттай зохион байгуулж байна.

Өнөөдөр иргэдийн дунд бүх нийтийн гүйлт, дугуйн парад болон дугуйн уралдааныг Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто зам дээр зохион байгууллаа.

Тэмцээнийг нээж Хотын захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд биеийн тамир, спортыг иргэдэд хүртээмжтэй хүргэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Нийслэлийн иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд сагсан бөмбөг, волейбол, бүх нийтийн гүйлт, дугуй, шатар гэсэн спортын таван төрлөөр, иргэдийн спортын наадмыг найман төрлөөр зохион байгуулж байна.

Нийслэлийн зүгээс дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай байгуулах, дугуйн болон явган хүний зам талбайг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн биеийн тамирын талбайг олноор байгуулах бодлого баримтлан ажиллаж байгааг энэ дашрамд дуулгая. Ингээд дугуйн болон гүйлтийн спортоор хичээллэгч та бүхэнд спортын өндөр амжилт хүсэж, энэхүү тэмцээнийг нээснийг мэдэгдэе” хэмээлээ.

Бүх нийтийн гүйлтийг 5000м-ийн зайд 15-18 нас, 55-аас дээш насны ангилалаар, 10000м-ийн зайд 19-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насны ангилалаар зохион байгуулсан юм. Мөн дугуйн уралдааныг бага нас, 15-16 нас, 17-18 нас, 19-өөс дээш нас гэсэн ангилалаар, ердийн уулын дугуйн уралдааныг 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас, 19-35 нас гэсэн ангилалуудаар тус тус зохион байгуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 33 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 42 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 48 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 1 цаг 5 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 1 цаг 15 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 1 цаг 28 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 1 цаг 35 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 2 цаг 32 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 2 цаг 42 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 2 цаг 54 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 3 цаг 5 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 3 цаг 58 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 21 цаг 20 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 21 цаг 24 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 21 цаг 28 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 21 цаг 32 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 21 цаг 54 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 22 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 22 цаг 30 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 22 цаг 37 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүл... Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр...
Top