x

С.Амарсайхан: Улаанбаатар хот 2020 онд стандарттай хот болох ёстой

Нийслэлийн засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг хангахад чиглэсэн зарим арга хэмжээний тухай” тав дугаар албан даалгаврын хэрэгжилт, “Манай хороо- Миний гудамж” аяны дүнгийн танилцуулга, Нийслэлийн 2019 оны шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын шилдэг баг шалгаруулах болзолт уралдааны тухай асуудлуудыг хэлэлцэв.

 

Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг хангахад чиглэсэн зарим арга хэмжээний тухай” 05 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам танилцууллаа. Тэрбээр “Албан даалгаврын хүрээнд 17 бүлэг асуудлаар Нийслэлийн есөн дүүрэг, 12 агентлаг, харьяа газруудад үүрэг даалгавар өгсөн. Хэрэгжилтийг хангуулахаар газар дээр нь ажиллаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллага, албан тушаалтад стандартын хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Есдүгээр сарын 1-нээс 25-ны өдөр хүртэл гүйцэтгэлийг шалгасан. Албан даалгаврын биелэлт 72 хувьтай байна. Иргэдийн орчны ая тухтай байдлыг хангах талаар /газар чөлөөлөлт, барилгын аюулгүй байдлыг бүрэн хангуулах, ундны усны эх үүсвэрийг хамгаалах чиглэлээр хийгдэх ажил, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллага орчмын тохижилт зэрэг/ хэрэгжүүлэх арга хэмжээ нь тодорхой хугацаа, төсөв шаардлагатай байна” гэлээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Хот стандарт, хэм хэмжээгүй явснаас болоод өнөөдөр барилга байгууламж болон өөр олон чиглэлийн асуудал орхигдсон. Улаанбаатар хот 2020 онд стандарттай байх чиглэлээ тодорхойлсон хот байх ёстой. Холбогдох байгууллагууд шат шатандаа хотын стандартыг мөрдүүлэх ажилд онцгой анхаарч ажиллах, харьяа газар, агентлагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газартай нягт холбоотой ажилла” хэмээлээ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах ажилд нэмэлт саналаа хэлж, цаашид шат шатандаа хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын хэрэгжилтийг хангахад онцгойлон анхаарч ажиллахаар болов.

“Манай хороо- Миний гудамж” аяны дүнг танилцууллаа

Дараа нь хуралдаанд “Манай хороо- Миний гудамж” аяны дүнг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, хот тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээний менежментийг сайжруулах, ажлын шинэ санал санаачилгыг дэмжих, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангуулах зорилгоор тавдугаар сарын 15-наас аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл аянг зохион байгууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/294 дүгээр тушаалаар байгуулагдсан “Манай хороо- Миний гудамж” аяны Шилдэг тохижилттой дүүрэг, Шилдэг тохижилттой хороо /орон сууц, гэр хороо/, Шилдэг тохижилттой байгууллага, аж ахуйн нэгж /орон сууц, гэр хороо/, Шилдэг тохижилттой гэр хорооллын өрх, Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага шалгаруулах ажлын хэсгүүд аравдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 8-ны өдрүүдэд батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу дүүрэг, хороо, байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудаас ирүүлсэн тайлан мэдээний хүрээнд ажиллаж шаардлагатай тохиолдолд мэдээллийг нягтлан газар дээр нь танилцаж, үзүүлэлт тус бүрээр дүнг гарган шилдэгүүдийг шалгаруулсан байна.

“Шилдэг хороо”, “Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны талаар мэдээлэв

Нийслэлийн 2019 оны “Шилдэг хороо”, “Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.

“Шилдэг хороо”, “Шилдэг хэсгийн ахлагч нарын баг” шалгаруулах болзолт уралдааны удирдамжид заасны дагуу хороодын албан хаагч, хэсгийн ахлагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө, хараат бус хөндлөнгийн үнэлгээ өгөх чиг үүрэг бүхий “Статистик дэвшил” ТББ-тай хамтран ажилласан бөгөөд есөн удаагийн нэгдсэн, 12 хэсэгчилсэн сургалт зохион байгуулж, нийт 1400 гаруй албан хаагчдыг хамруулсан байна.

“Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны хоёрдугаар шатыг ажлын хэсгийн нэгдүгээр шатны шалгаруулалтаар шалгарсан хороодын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, хороодын санаачилгаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран иргэд, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлсэн ажил, үйлчилгээний чанар, гүйцэтгэлийн үр дүнд ажлын хэсэг үнэлгээ өгөх замаар Нийслэлийн 2019 оны “Шилдэг хороо”-г шалгарууллаа. Тус уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтаар шалгарсан 20 хороо, 20 хэсгийн ахлагч нарын багийн тэргүүн туршлагыг харилцан солилцох хэлэлцүүлэг, семинарыг 11, 12 дугаар саруудад зохион байгуулж, тэргүүн туршлагуудыг товхимол хэлбэрээр хэвлэж, Нийслэлийн 169 хороодод хүргэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулгадаа онцолж хэлэв.

Зөвлөлийн гишүүд уралдааны шалгаруулалтын мэдээлэлтэй танилцсаны дараа шалгарсан хороо, хэсгийн ахлагч нарт шагналыг гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах ажилд саналаа нэмж хэлээд, энэ ажлыг зохион байгуулахад санал санаачлагатай оролцохоор болсон юм.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top