x

Польшид эрэн сурвалжилж буй Монгол иргэдийн асуудлаар санал солилцжээ

Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын удирдах дээд байгууллага болох Ерөнхий ассамблейн 88 дугаар чуулган 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Чили Улсын Сантьяго хотноо боллоо. Энэхүү чуулганд Интерполын гишүүн 162 улсын 900 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

Мөн чуулганы үеэр олон улсын цагдаагийн хамтын ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээл, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд баримтлах бодлого, стратегийг тодорхойлжээ. Чуулганд Монгол Улсыг төлөөлж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооны орлогч дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Бүгд Найрамдах Чили Улсын Ерөнхийлөгч, мөн улсын Үндэсний цагдаагийн газрын дарга, Интерполын Ерөнхийлөгч нар чуулганыг нээж хэлсэн үгэндээ гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх гол арга зам нь хууль сахиулах байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаа, мөн хууль сахиулах байгууллагуудыг технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх явдал гэдгийг онцолсон байна.

Чуулганы эхний өдөр цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал Бүгд Найрамдах Польш Улсын Интерполын Үндэсний төв товчооны дарга, хурандаа Паулина Филиповиактай уулзаж, их хэмжээний тамхи хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх хэрэгт БНПУ-аас эрэн сурвалжилж буй Монгол Улсын нэр бүхий иргэдтэй холбоотой хэргийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх боломжуудын талаар санал солилцож, хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх хүсэлт тавьсан байна.

Мөн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах, түр хороо, сонгуулийн хороо сонгох, Австрали, Нигери, Португаль, Судан Улсын цагдаагийн байгууллагын дарга нар өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж, Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан "Цагдаагийн залуу манлайлагчид" хөтөлбөрийн явц байдлын талаар танилцуулга хийжээ.

Өнөөдөр Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргыг улируулан томилох эсэх,  Интерполын үндсэн үйл ажиллагаа болох гэмт хэрэг, гэмт этгээдийн талаарх мэдээлэл солилцох, эрэн сурвалжлах ажиллагааг зохицуулсан Интерполын Мэдээлэл боловсруулах дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар тус тус санал хураах юм.

Цагдаагийн Ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top