Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан хэргийг өчигдөр илрүүлжээ.
Өчигдөр буюу 2019 оны аравдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын иргэн Т.Г нар нь Замын-Үүд дэх гаалиар гарахдаа өөрийн гар тээш болон биедээ 2.735 кг алт нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.
Уг үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж, Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Гаалийн ерөнхий газар