x

Замын ажил хийхээр ирсэн хятад иргэд махны үйлдвэрт ажиллаж байна

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж буй 131 улсын нийт 28,268 иргэн байна. Байршлаар авч үзвэл 20,111 хүн Улаанбаатар хот, Дорнодод 1,568 хүн, Өмнөговь аймагт 1,409 гадаадын иргэн ажиллаж, амьдарч байна.

Монгол Улсад амьдарч буй иргэдийн оршин сууж буй хэлбэрээр авч үзвэл:

  • Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны хүүхэд 2,695 /Холимог гэр бүлээс төрсөн/
  • Хөдөлмөр эрхлэгч болон тэдний гэр бүлийн гишүүд 11,114
  • Ерөнхий боловсролын ба их, дээд сургуульд суралцагч 2,772
  • Хөрөнгө оруулагч 2,989
  • Цагаач болон харьяалалгүй иргэн 1,927 байна.

Хувийн хэргээр оршин сууж буй гадны иргэн нь Монгол Улсын хүн амын гурван хувьтай тэнцэнэ. 

Виз олгосон тоо нь өмнөх оноос 8 хувиар өсчээ

Гадаадын иргэнд виз олгодог гурван субъект бий. Гадаадын иргэн, харьяатын газар нь эдгээрийн нэг юм. 30 хоногийн доторх визийг дипломат төлөөлөгчийн газар олгоно. 

30 хоногоос дээш хугацааны 144 улсын иргэдэд виз олгосон бөгөөд виз олгосон тоо нь өмнөх оноос 8 хувиар өссөн дүнтэй байна. 

2019 оны тавдугаар сарын 1-нээс цахимаар виз олгож эхэлсэн байна. 

3000 орчим гадаад оюутан Монголын их, дээд сургуульд суралцаж байна

39 орны 2,907 иргэн Монгол Улсын их, дээд сургуулиудад суралцаж байна. Голчлон МУБИС, МУИС, АШУҮИС, СУИС, ХААИС-д гадаадын олон оюутан суралцаж байна. БНХАУ-ын 2,156 оюутан суралцаж байгаагийн 90 гаруй хувь нь Өвөрмонгол оюутан байна.

ОХУ-аас 340 оюутан, Өмнөд Солонгосын 100 гаруй, Японоос 89 оюутан суралцаж байна. 

Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн дийлэнх нь БНХАУ-ын иргэд

Монгол Улсад гадаадын 87 улсын 9,929 иргэн хөдөлмөр эрхэлж байна. Нийтдээ 8,522 иргэнд зөвшөөрөл өгснөөс 6,993 хятад иргэн ажиллаж байна. Чиглэлээр нь авч үзвэл дийлэнх нь газрын тос болон зам гүүр барьж байна.

Түүнчлэн

  • Австрали 216
  • Вьетнам 111
  • ОХУ 193 иргэн хөдөлмөр эрхэлж байгаа аж. 2018 онд 8,425 иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг гадаадын иргэдэд олгож байв. 

Гадаадын иргэн, харьяатын газраас 976 аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй 36 улсын 10,292 иргэний бичиг баримтад шалгалт хийжээ.

Урьсан иргэнээ бүртгүүлдэггүй, визний хугацаа хэтрүүлдэг, төрийн байгууллагад ханддаггүй зөрчлүүд илэрсэн.

Илэрсэн зөрчлүүдэд дараах арга хэмжээг авсан байна.

  • Урьсан иргэнээ хугацаанд нь бүртгүүлээгүй 117 аж ахуйн нэгжийн 216 хүнд, 
  • Оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн 820 уригч байгууллагын 2,159 хүнд, 
  • Визийн хугацаа хэтрүүлсэн 74 уригч байгууллагын 253 хүнд буюу нийт 1,111 уригч байгууллагын 2,628 иргэнд Зөрчлийн хуулийн дагуу 1,032,270,000 /Нэг тэрбум, гучин хоёр сая, хоёр зуун далан мянга/ төгрөгийн торгууль ногдуулж, 22 улсын 372 иргэнийг албадан гаргасан байна.

Албадан гаргасан иргэний дийлэнх нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэгчид аж. Мөн ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа эрхэлж байсан байна. Тухайлбал, аялахаар юиз мэдүүлсэн ч хөдөлмөр эрхлэх тохиолдол их байгаа тухай албаныхан мэдээллээ.

Энэ талаар ГИХГ-ын дарга Д.Мөрөн 

-"30 хоногийн дотор зорчих ангиллын визээр нэвтэрсэн хүмүүс зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил их гаргаж байна. Энэ төрлийн визийг голдуу Эрээний консул, Хөх хотын консул өгч байгаа. Үүнийг Засгийн газарт танилцуулсан бөгөөд виз олголтыг шалгах Ажлын хэсгийг байгуулсан. Арваннэгдүгээр сарын 20-ны дотор шалгаж, гарсан үр дүнг нь Засгийн газарт танилцуулах үүрэг өгсөн. 

Мөн өөрийн квотоор оруулж ирсэн хүнээ өөр байгууллагад ажиллуулах асуудал их ажиглагдаж байна. Тухайлбал, зам гүүр барих зөвшөөрлөөр орж ирсэн хэр нь махны үйлдвэрт ажиллаж байгаа тохиолдол гарсан. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд квотоо зарах тохиолдол гарч байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • эмээ (192.82.67.225)
    Турк болон лалын шашинт орноос ирсэн хүмүүс хичнээн, тэд хаагуур ямар бодлогоор ажиллаж гэрлэж явааг судлаач...
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • GO Gan-Od (202.179.27.247)
    Улс төрчдийн хамгийн адгийн үйлдэл бол Ард Түмнийхээ боломжыг хулгайлах явдал "ЖАСТ" Группийн ерөнхийлөгч ноён Ш.Батхүү нь Эрдэнэт Үйлдвэрийг Нефтээр хангаж байсан гавьяатан ..Монголын том эдийн засагчдийн нэгэн төлөөлөл гэж би ойлгодог ..Жирийн нэгэн бизнесмений бүтээн байгуулалтанд .. зүгээр л Улс Төр оролцчихсон тэгээд л "Хонгилынхон" ашиглачихсан л байхгүй бодит үнэн нь л ердөө л энэ.. Хэн хүнийг одоо цагт яаж ч буруутгадаг цаг үе!! "ЖАСТ" Батхүү 21н аймагт уг нь Махны Үйлдвэрүүд босгосон Хэрвээ үйл ажиллагаагаа эхэлчихсэн бол тэр өр ширүүдийг хөнгөхөөн төлчих боломж болоцоо байсан л байхгүй юу даа..Махны үнэ тэнгэрт хадах нь битгий хэл дотоодынхоо хэрэглээ хэрэгцээг хөнгөхөөн хангачих боломжийг зохион байгуулалттайгаар санаатайгаар хаачихсан л даа Масс юуугаа мэдэхэв дээ чаос..Гэтэл Махны чиглэлийн үйлдвэрүүд нь 21 аймагтаа баригдаж дуусангуут нь Улс хурааж авах нэрээр Хятадуудад сул үнээр зарчихсан Одоо Монгол бод бог мал Эмээлтэд төвлөрсөн Эмээлтэд маш том цогцолбор босгосон бас л Хятадууд сул үнээр авчихсан ..Хонгилынхон % хүртээд л гэмгүй царайлаад л цахимд элдэв шуугиан дэгдээгээд л хөрөнгөжиж байх жишээний Мах тэр чигээрээ Хятад ченжүүдийн гарт орчихсон Монгол бод бог мах амт чанар Дэлхийд гайхагддаг Хээрийн билчээрээс 200 гаруй эмийн ургамал гэдсэндээ боловсруулдаг учраас Дэлхий сонирхож эхэлсэн Удахгүй тансаг хэрэглээ болох цаг ирж байгаагын дохио ..Монголчууд мах аа идэж хойшид чадахгүй л болов уу?!? https://youtu.be/aVpBq1aM5K
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top