x

Г.Нэргүй: Өчигдөр нас барсан эмэгтэй угаарын хийнд хордсон нь тогтоогдоогүй

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Дуудлагын тоо болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо буурсан

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй "Нийслэлийн хэмжээнд өчигдөр угаарын хийд хордсон гэх долоон дуудлага бүртгэгдэж, 13 иргэн эмнэлэгт хандсан бөгөөд өнөөдрийн 06:00 цагийн байдлаар эмнэлэгт дөрвөн том хүн хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Түүнчлэн амралтын өдрүүдэд дуудлага ихсэх хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар дуудлагын тоо болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо буурсан. 

Энэ сарын 3-15-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын 145 удаагийн дуудлагаар нийт 306 иргэн эмнэлэгт ханджээ. Үүнээс насанд хүрсэн 25, долоон хүүхэд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 274 иргэнд яаралтай тусламжийн үйлчилгээ зөвлөгөөг өгч ажилласан.

Өнгөрсөн долоо хоногт сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ болон пийшин зуухны галлагааны аюулгүй байдлын талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг төвийн зургаан дүүргийн 220 мянган өрхийн 95.4 хувьд хүргэж ажилласан. Үлдсэн айлуудын хаяг дээрээ байхгүй нүүсэн, эзэнгүй шалтгаантай байна.

Өчигдөр нэг эмэгтэй нас барсан гэх мэдээллийн хувьд, тухайн эмэгтэй яг угаарын хийнээс болж нас барсан гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд хамт байсан 60 орчим настай аав, ээжийнх нь биеийн байдал хэвийн байсан" гэлээ.

Ш инжилгээнүүдийн дүнг баталгаажуулах үүднээс гаднын хэд хэдэн оронд дахин шинжлүүлэхээр явуулсан

 

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Мэргэжлийн хяналтын байгууллагаас Гаалийн төв лаборатори, НМХГ-ын газрын дэргэдэх Хүсний аюулгүй байдлын лабораторийн цацрагийн хяналтын лаборатори, Геологийн төв лаборатори, Ашигт малтмалын төв лаборатори болон Хийн технологийн лаборатори гэсэн таван газраар шинжлүүлсэн.

Эдгээр лабораторийн шинжилгээний хариугаар сайжруулсан шахмал түлш аюулгүй гэсэн ижил хариу гарсан. Лабораторийн шинжилгээний дүнг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Харин ОБЕГ-аас энэ шинжилгээнүүдийн дүнг баталгаажуулах үүднээс гаднын хэд хэдэн оронд дахин шинжлүүлэхээр явуулсан байгаа.

Энэ нь Мэргэжлийн хяналтын байгууллага авсан шинжилгээндээ үл итгэж гадагшаа явуулсан гэсэн үг биш бөгөөд ОБЕГ-аас тухайн шинжилгээний хариуг дахин баталгаажуулах үүднээс ийм арга хэмжээ авсан юм. Одоогоор хариу ирээгүй байна.

Мөн түлшний утаа гадаад орчинд гарахад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхгүй. Угаарын хийд хордож байгаа тохиолдол буруу галлагаанаас болсон байна.

Тухайлбал, ханан пийшинд ан цав гарсан, яндангийн хаалтыг хагас нээсэн, яндангийн өндөр нь байшингын өндрөөс намхан учраас утаа буцаж орсон, мөн шахмал түлшийг их хэмжээгээр хийж галласан, зуухны үнс нь их хэмжээтэй байсан гэх мэт зөрчлүүд илэрч байна.

Мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөгөөр иргэд шахмал түлшээ зуухныхаа 65 хувиас хэтрүүлэн дүүргэхгүй галлах хэрэгтэй гэж байсан.

Түүнчлэн Эрүүл мэндийн тухай хуульд иргэд өөрсдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэж заасан байдаг. Угаарын хийнд хордсон тохиолдлуудад түлшнээс болсон асуудал алга. Иймд иргэд галлагаа дээрээ анхаарах хэрэгтэй.

Мөн сайжруулсан түлшний хангамж, үйлдвэрлэлийн ажиллагаа дээр мэргэжлийн хяналтын байгууллага 24 цагаар хяналт тавин ажиллаж байгаа. Хангамж дутагдалтай байна гэсэн мэдээлэл ирээгүй” гэлээ.

Угаарын хийн хордлого нь хөнгөн болон хүнд хэлбэрээр явагддаг

НЭМГ-ын мэргэжилтэн Ш.Тэгшбаяр “Угаарын хийн хордлого нь хөнгөн болон хүнд хэлбэрээр явагддаг. Хөнгөн хэлбэрийн хордлогын шинж бөөлжих, дотор муухайрах, толгой эргэх, чих шуугих зовиур илэрдэг бол хүнд хэлбэрт нь унтах, таталт өгөх, өтгөн шингэн мэдээгүй гарах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.

Бид угаарын хийн хордлогын үед анхны тусламжийг үзүүлэх талаар бүх өрхийн эрүүл мэндийн төвүүд болон хороодуудаар иргэдэд сурталчилж байна. 

Хордлогын төвд тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн төлбөрийн асуудлын тухайд бидэнд тодорхой мэдээлэл байхгүй учраас дараагийн хурал дээр тодорхой мэдээлнэ” гэв.

Pm2.5 14 хувиар буурсан байна

 

Нийслэлийн Агаарын бохирдлын газрын "Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол” хариуцсан мэргэжилтэн Г.Даваажаргал “ЦУОШГ-ын мэдээллээр 2019 оны аравдугаар сарын 7-13-ны өдрүүдийн агаарын чанарын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүхэрлэг хий 12 хувиар өссөн, азот өсөөгүй, Pm10 тооцонцор өсөөгүй,  Pm2.5 14 хувиар буурсан байна.

Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хий өссөн үзүүлэлт байхгүй. Азоны хувьд өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байна.

Эдгээр өдрүүдэд агаарын дундаж темпаратур өнгөрсөн оны энэ үед +2.3 градус дулаан байсан бол энэ онд  -0.3 градус байсан" гэлээ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top