x

Шүүгчдэд дагнасан сургалт зохион байгуулахаар тохиролцов

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежийн олон улсын сургалт хариуцсан дэд дарга, хатагтай Фенг Венлитэй өчигдөр (2019.10.14) уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Талууд 2018 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд хамтарсан эрдэм шинжилгээний ажлыг тууштай дэмжиж ажиллах, сургалтын хөтөлбөрийг иргэн, эрүү, захиргааны хэргийн шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудад дагнасан хэлбэрээр зохион байгуулахаар тохиролцов. Мөн Монголын шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх ажлын хүрээнд цахим шүүх байгуулах, шүүхийг цахимжуулах чиглэлээр тусгайлсан хөтөлбөр боловсруулж ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр хоёр орны шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагаа 2007 оноос эрчимтэй хөгжиж, Хятадын Үндэсний шүүгчдийн коллежоос Монгол Улсын шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх зорилгоор 10 удаагийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өнгөрсөн онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхдээ Ардын дээд шүүхийн ерөнхийлөгч Жоу Чиангтай уулзаж, Санамж бичиг байгуулсан нь хамтын ажиллагааны шинэ хуудас нээсний илрэл хэмээн онцлов. 

Хатагтай Фенг Вэнли хоёр байгууллагын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ. Мөн Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэл тавьснаа дурсан ярьж цаашид бүх талын хамтын ажиллагааг дэмжиж ажиллана гэв.

 Тус уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа нар байлцав.

 Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top