Налайхын замын хөдөлгөөнийг ирэх сарын эхээр нээнэ. Энэ онд улсын хэмжээгээр 1500 гаруй км авто зам, 1900 км урт төмөр бетон гүүр, орон нутгийн чанартай 218 км авто зам барихаар төлөвлөжээ. Зам барилгын ажил 76 хувийг гүйцэтгэлтэй байгааг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Мөн нийслэлд Гачууртын уулзвараас Налайх чиглэлийн 20 км замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгож өргөтгөх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн. Хэдийгээр замын ажил ирэх онд бүрэн дуусах ёстой ч 11 дүгээр сарын эхээр замын хөдөлгөөнийг нээнэ гэв.