x

ЭХЭМҮТ хүүхдийн вакумжсан мэс заслын хэсэгтэй боллоо

Н.Гэндэнжамцын нэрэмжит Хөдөлмөрийн гавьяатын улаан тугийн одонт НҮБ-ын шагналт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 90 жилийнхээ түүхэнд Хүүхдийн вакумжсан мэс заслын хэсэгтэй боллоо. Засгийн газар, ЭМЯ, Сангийн Яамны дэмжлэгтэйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалт нэг тэрбум төгрөгийн өртгөөр ЭХЭМҮТ-д анх удаа нэгдүгээр зэрэглэлийн, иж бүрэн тоноглогдсон вакумжсан мэс заслын хэсгийг ийнхүү ашиглалтанд оруулж хүлээлгэж өглөө.

Энэхүү хэсэг нь анх удаа орчин үеийн шаардлагын түвшинд хүрсэн гэдгээрээ давуу тал онцлогтой. ЭХЭМҮТ-д 2018 онд 15663 өвчтөнд мэс заслын эмчилгээ хийгдсэний 72.4 хувийг хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үйлчилгээ эзэлж байна. Энэхүү мэс заслын вакум өрөөнүүдийн хана, тааз, шал болон бусад дагалдах тоног төхөөрөмжүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тоосжилт үүсдэггүй, цахилгаанждаггүй, нянгийн эсрэг бактер үрждэггүй, цэвэрлэхэд хялбар тусгай зориулалтын материалаар хийгджээ.

Хүүхдийн вакумжсан мэс заслын хэсэг нь иж бүрэн тоноглогдсон мэс заслын өрөө, цэвэр багаж, материалын өрөө гээд, бохир зүйлсийг гаргах өрөө, гар угаах хэсэг хувцас солих өрөө, усанд орох өрөө, техникийн өрөө болон коридорын хэсэг гэсэн зохион байгуулалттай. Вакумжсан мэс заслын өрөөний агаарыг 4 шатлалт шүүлтүүрээр шүүж, бактерийг устган халдваргүйжүүлдэг хепафильтер суурилагдсан бөгөөд түүний тусламжтай агаарыг тасралтгүй 99.99% цэвэршүүлнэ. Цахилгаан, дулаан хангамж, холбоо дуудлага, интернетийн сүлжээ, эмнэлгийн хийн систем, хяналтын камер зэрэг төхөөрөмжөөр тоноглогдсон, мэс заслын өрөөний дотроос тохируулах бүрэн боломжтой хяналтын самбартай юм. Мөн эмч ажилчдад зориулагдсан хувцас солих өрөөг усанд орох хэсэгтэй шийдсэн нь ажилчдын орчин нөхцөл сайжирч, тэдэнд ажиллах урам зориг, эрч хүч өгч байна. Дашрамд дуулгахад, ЭХЭМҮТ нь 2019 онд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангаж, эрсдэлгүй ажиллацгаая” уриаг дэвшүүлэн ажиллаж байна. 


 


Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top