Хүйтний эрч нэмэгдэж, гэр хорооллын гол асуудал болсон утаажилт ихэссэнээс болж иргэд олноороо угаартах явдал тасрахгүй байна.
Нийслэлийн түргэн тусламжийн төвд бүртгэгдсэнээр өчигдөр буюу аравдугаар сарын 10-ны 21.00 цагаас 11-ний 06.00 цагийн байдлаар зургаан өрхийн 15 хүн угаартсан гэсэн оноштойгоор тусламж үйлчилгээ авчээ. Тэдний найм нь насанд хүрэгч , долоо нь хүүхэд байна.
Дуудлага өгсөн 15 хүнээс хоёр хүүхэд эмнэлэгт хүргэгдэж, зөвлөгөө авсан бөгөөд үлдсэн 13 хүнд гэрээр зөвлөгөө өгсөн тухай мэдээлжээ. Шинээр нэмж эмнэлэгт хэвтсэн хүн одоогоор гараагүй байна.
|
|