x

Үйл ажиллагааг нь зогсоосон уул уурхайн компаниар нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй

Архангай аймагт үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн компаниудын талаар экологич Д.Туяахэвлэлийн бага хурал хийлээ. Д.Туяа өөрийгөө Архангай аймгийн Цэнхэр сумын ИТХ-ын төлөөлөгч н.Орхонтуулын Байгаль орчны зөвлөхөөр ажиллаж байгаа хэмээн өөрийгөө тарицуулав.

Архангай аймгийн Цэнхэр суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй BNMC 2018 онд багийн иргэдийн нийтийн хуралд өөрийн үйл ажиллагааг дэмжүүлэх хүсэлт гаргасан боловч малчин иргэдийн дийлэнх хувь нь дэмжээгүй юм байна. 

Гэтэл багийн иргэдэд тусалж, арьс нэхий элддэг тоног төхөөрөмж өгнө гэх нэрийдлээр цөөн хүнээс гарын үсэг цуглуулж, яаманд хуурамч албан бичиг хүргүүлж батлуулаад уул уурхайн үйл ажиллагаа явуулсан хэмээн экологич ярив. Тиймээс Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус компанийн үйл ажиллагааг зогсоосон аж.

Гэвч үйл ажиллагааг нь зогсоосон гэх нэрийн дор уул уурхайн компаниудын хууль бус орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх, хуулийн дагуу арга хэмжээ авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал зүгээр өнгөрөх болоод байгаа тул өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийлгэжээ.

Тэрбээр, "Ерөнхий сайд Ц.Мянганбаяр гэдэг хүний "Монгол газар" гэдэг компанийн үйл ажиллагааг зогсоож, төрийн хамгаалалтад авсан гэж ярьж байгаа боловч тэр компани 20 орчим жилийн өмнөөс 3,000 гаруй га талбайд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн учраас бүх авах юмаа авчихсан.

Уг нь хуулийн хүрээнд мэргэжлийн компаниар үнэлгээ тогтоолгож тухайн хохирлыг нөхөн төлүүлж, сумын төсөвт төвлөрүүлж нөхөн сэргээлтийг хийх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл уг талбайд нөхөн сэргээлт хийгдээгүй. Энэ бол байгаль орчныг хамгаалах бодит ажил биш" гэв.

Мөн уул уурхайн бүх компаниуд усны тоолууртай, усаа тоолуураар хэмжиж татвараа төлж байх ёстой. Гэтэл энэ ажил бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Энэ мэт том асуудлууд байхад холбогдох албаныхан анхаарахгүй байгааг Ерөнхий сайдад дуулгаж байна гэлээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 35 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 44 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 50 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 1 цаг 8 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 1 цаг 17 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 1 цаг 30 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 1 цаг 37 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 2 цаг 34 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 2 цаг 44 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 2 цаг 56 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 3 цаг 7 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 4 цаг 0 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 21 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 21 цаг 26 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 21 цаг 30 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 21 цаг 35 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 21 цаг 56 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 22 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 22 цаг 33 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 22 цаг 40 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүл... Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр...
Top