x

Хувьсгал хийхэд хүний амь хамаагүй юу?

Өчигдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Түргэн тусламжийн 103 төв, Онцгой байдлын газраас хамтарсан мэдээлэл хийж, 2019 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 09.00 цагаас өчигдрийн 06.00 цаг хүртэлх /6 хоног/ хугацаанд 60 өрхийн 135 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсныг мэдээллээ. Тэдгээрийн 80 нь насанд хүрэгчид, 55 нь хүүхэд байжээ.

Харин 16 хүн угаарын хийнд хордож эмнэлэгт хүргэгдэн дөрөв нь амиа алдсан явдал 5-6-нд шилжих шөнө буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Үүнээс өмнө буюу 3-5-ны өдрүүдэд 35 хүн угаартсан байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэнийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан 6-ны өдөр сэтгүүлчидтэй уулзахдаа анх хэлсэн. Өөрөөр хэлбэл, сайжруулсан түлшний хэрэглээнээс болж угаартах явдал бүр 7-8 хоногийн өмнөөс эхэлсэн гэсэн үг.

Харин өчигдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Сайжруулсан шахмал түлшинд асуудал байхгүй, шинжилгээ дүгнэлт тэгж гарсан. Иргэд түлшийг стандартын дагуу хэрэглээгүй, аюулгүй байдлаа хангаагүйгээс ийм явдал болж байна. Түүхий нүүрсээс шахмал түлшинд шилжиж байгаа нь галлагаанд хувьсгал хийж байна гэсэн үг. Тиймээс Засгийн газар тавьсан зорилгоосоо ухрахгүй” гэв.

Өөрөөр хэлбэл, сайжруулсан шахмал түлшийг эргээд түүхий нүүрсээр солихгүй. Та нар ямар ч үнээр хамаагүй хэрэглэж сур аа... л гэж байна. Мөн угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгоно. Төхөөрөмжийг арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө оруулж ирэн, иргэдэд олгохыг холбогдох албаныханд үүрэг болгосон гэв.

Угаарын хий мэдрэгч нь Amazon.com сайтад тавигдсанаар хамгийн багадаа зургаан доллар, дээд тал нь 200 долларын үнэтэй байна. Манайхан л болсон хойно хамгийн хямдыг нь авахад, 200 мянган өрхдөө хүргэнэ гэвэл 1,2 сая доллар буюу гурван тэрбум орчим төгрөг болох нь ээ. Харин тэдгээр төхөөрөмж нь орж ирээд, өрхүүдэд тараах хүртэл дахиад хэдэн хүн амиа алдахыг тааварлашгүй.

Тэгээд ч угаарын хий мэдрэгч түгээх нэг хэрэг. Харин өрх бүр сайжруулсан түлш хэрэглэх стандартын зуухтай байх нь бас өөр хэрэг. Өчигдөр мэргэжлийн хяналт болон онцгой байдлынхны хийсэн мэдээллээс үзвэл нийслэлийн 200 мянган өрхийн тал хүрэхгүй хувь нь төслийн зуухтай, үлдсэн талаас илүү хувь нь энгийн зууханд галлагаа хийж байгаа гэсэн. Энэ тохиолдолд угаарын хий мэдрэгчтэй байснаар аюул ослоос сэрэмжилж чадах уу?

Хэрвээ сайжруулсан шахмал түлш нь утааг бууруулах хувьсгал мөн юм бол хувьсгалыг хүний аминд хүрэхгүйгээр хийх боломж байхгүй юу? Нэг хэсгийнх нь амь насыг үнэгүйдүүлэн байж нөгөө хэсгийнх нь эрүүл мэндийг аварна гэх нь аль нийгмийн ёс суртахуун бэ?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top