x

Сэргээн засварлах, шинээр барих хоёр ижил үү?

Ерөнхий сайд П.Гэндэнгийн гэр музейг буулгаж, суурин дээр нь барилга барих гэж байгаа тухай мэдээлэл сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Уг музейн суурин дээр 22 давхар барилга барих зөвшөөрлийг хотын захиргаанаас өгсөн тухай мэдээлэл, барилгын зураг төсөл ч цацагдсан байдаг. Уг мэдээлэл гарсны дараа П.Гэндэнгийн нэрэмжит сан ТББ-аас нэгэн мэдэгдлийг гаргасан байна.

Уг мэдэгдэлд,

Мзейн барилгыг “галын болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй, газар хөдлөлийг тэсвэрлэх чадваргүй, музейн зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангахгүй учир музейн шаардлагад нийцсэн архитектур төлөвлөлтийн зураг төсөл шинээр боловсруулах, мэргэжлийн байгууллагаар засвар бэхэлгээний ажил хийлгэсний дараа ашиглах” тухай мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан. Мөн 2017 онд байшингийн үнэлгээ хийлгэхэд 94 хувийн элэгдэлтэй байсан.

Олон улсын сэргээн засварлах зарчим, арга зүйн дагуу архитектурын хэв загвар, гадна талын хэлбэр, хийц, өнгө будаг зэргийг анхных нь төрх байдлаар сэргээн засварлаж, музейн зориулалт, стандартад нийцсэн, орчин үеийн төлөвлөлтийг хийх бүрэн боломжтой гэж мэргэжлийн архитектор дүгнэлт гаргасан.

Энэ дагуу уг барилгыг сэргээн засварлах зураг төслийг мэргэшсэн архитектор хийсэн. Сэргээн засварлахаар мэргэшсэн архитектор зөвлөхөөр ажиллаж байгаа. Сэргээн засварлах төсөл хэрэгжсэнээр П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг буулгаж, муудсан хэсгийг нь орлуулан дахин сэргээн босгоно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей уг байшинд хэвээр үйл ажиллагаагаа явуулна. Шинээр ашиглалтад орох музей нь орчин үеийн музейн стандартын шаардлага хангасан, музейн үзмэрүүд байрлуулах, үзэсгэлэн гаргах илүү их боломжтой болно.

Иймд сэргээн засах ажлыг улс төржүүлэхгүй, буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээхгүй, сэргээн засварын ажилд саад учруулахгүй байхыг хүсье” гэсэн байв.

Гэвч сангийн зүгээс хийлгэсэн зураг төслийг харвал уг барилга зөвхөн музейн зориулалтаар ашиглагдахгүй бололтой. Тус сангийнхнаас /Гандэн агсны зээ хүү/ “сэргээн засварлана” гэсэн барилгыг яагаад нураасан талаар болон хотын захиргаанаас өгсөн 22 давхар барилгын зөвшөөрлийн талаар тодруулахад “Нураасан юм биш, буулгаад ширээр барих гэж байгаа юм. Ямар ч байсан стандартад нийцсэн музейн барилгатай болно” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.

Уг барилгын түүхээс товч дурдвал Монгол Улсын 11 дэх Ерөнхий сайд П.Гэндэнд зориулж, 1928 онд Монголд амьдарч байсан герман инженер Герингийн зураг төслөөр анх барьсан юм байна. 1937 онд П.Гэндэнг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазалсны дараа байшинг нь хураасан аж.
1993 онд П.Гэндэнгийн охин Г.Цэрэндуламын санаачлагаар уг байшинг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей
болгосон байна. 
Уг музей нь долоон танхимтай: 1922-1933, 1934-1936, 1937-1939 оны их хэлмэгдүүлэлт, 1940-1960 оны, Лам нарын, Үзэсгэлэнгийн танхим, Хүндэтгэлийн танхим, Ерөнхий сайд П.Гэндэнгийн танхим гэх мэт. Ерөнхий сайд П.Гэндэнгийн танхимд түүний эдэлж хэрэглэж байсан зүйлсийг дэлгэн үзүүлсэн байв /Утас, Бичгийн машин, Сандал, Улаан даавуугаар бүтээсэн ширээ, Цаг, Он цагийн жагсаалт, Пинз тоглуулагч, Орос дуран, Гадаад паспорт, Хулсан ташуур г.м/

2007 оны долдугаар сард М.Энхболд Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын тогтоолоор "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг үйл ажиллагааны чиглэл, үзмэрийнх нь төрийн өмчийн харьяаллыг өөрчлөхгүй байх, нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгээр энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад шилжүүлэн эзэмшүүлэх"-ээр шийдвэрлэж, Төрийн өмчийн хороонд эрхийг нь олгосон юм байна. Ингээд 2008 оны наймдугаар сард  Нийслэлийн Засаг даргын захирамжаар Гэндэнгийн нэрэмжит сан ТББ-д музей, конторын зориулалтаар эзэмшүүлсэн юм байна. Өөрөө хэлбэл, музейг өмчлөгч нь төр хэвээрээ. Музейн зориулалтыг өөрчлөх болон нураах, буулгах эрх хотын захиргаанд ч, Төрийн бус байгууллагад ч байхгүй гэсэн үг. 

Өмнө нь 2017 онд анх барилгыг нураах, шинээр барих асуудал яригдаж, зураг төсөл нь хийгдсэн ч тухайн үед Нийслэлийн засаг дарга асан Су.Батболд зөвшөөрөл олгоогүй юм байна. Харин өнөөдөр С.Амарсайханы үед нийслэлийн музейнүүд нэг нэгээрээ сүйдэж эхэллээ. Байгалийн түүхийн музейг буулгаж, Зайсанд шилжүүлэхээр болсон. Буурин дээр нь Чингис хааны музей байгуулна гэж сэвцгээж л байна. Хэрэг дээрээ хэний ямар гээч барилга босохыг бас таашгүй. 

Энэ удаа П.Гэндэнгийн гэр музейг /Хэлмэгдэгсдийн түүхийн музей/ буулгахад түүний хүүхдүүд нь хотынхонтой хүч хавсран хөдөлж байна. Төсвөөс нэг ч төгрөг авахгүй гэснээс үзвэл хөрөнгө оруулагч нь ч тодорчихсон юм байна. Ингэхэд сэргээн засварлах, шинээр музей байгуулах хоёр адилхан гэж үү? Анзаарч харвал музейн барилга өөрөө музейн гол утга байсан байж таарна. Гэтэл барилгыг нь буулгаад үзмэрийг нь дэлгэлээ Хэлмэгдэгсдийн музей музей болж чадах уу?

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.66.253)
    Сайн байна үр хүүхдүүд та нарт баяр хүргэе. Муу хэлээд байгаа хүмүүс түүх, цаг үеэ мэдэхгүй нь харамсалтай байна.
    2019 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.104)
    Oilgomjtoi l yum bna ur huuhduudni mungutei hund l hudaldagdaj de emgeneltei yum da end gantc neg uruul ter hunii yumniidiig delgeh yum bna
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 5 цаг 3 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 6 цаг 52 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 9 цаг 23 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 10 цаг 14 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 10 цаг 56 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 11 цаг 3 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 11 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 12 цаг 9 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Өчигдөр 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Өчигдөр 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Өчигдөр 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Өчигдөр 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Өчигдөр 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Өчигдөр 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Өчигдөр 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Өчигдөр 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Өчигдөр 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Өчигдөр 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Өчигдөр 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Өчигдөр 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top