x

Таван хүн амиа алдсаны төлөө У.Хүрэлсүх, С.Амарсайхан нар хариуцлага хүлээх ёстой

Өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийнд хордсон 16 иргэн хордлогын шоктой эмнэлэгт хүргэгдэж, дөрөв нь амиа алдсан харамсалтай явдал болсон билээ.

Уг хэргийн дараа Нийслэлийн захирагч Онцгой комисс байгуулан ажиллаж, сайжруулсан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори болон барьцалдуулагч бодисыг шалгуулахаар ГЕГ-ын лабораторид шинжлүүлсэн байдаг.

Шинжилгээний дүн гарсны дараа буюу өчигдөр Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нар "Иргэд химийн бодисонд хордоогүй, угаартсан байна. Нэг хашаанд хоёр айл сайжруулсан түлш хэрэглэсэн байхад нэг айл нь зүгээр байхад, нөгөөх айлын хоёр хүүхэд угаартаж, хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн. Энэ бол хэрэглээнээс үүсч байна. Иргэд маш олон төрлийн баталгаагүй зуух хэрэглэж байна" хэмээн иргэдийг буруутгасан билээ.

Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар "Гэр хороолол" хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх, гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг нар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд таван хүн амиа алдсаны төлөө Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, хотын дарга С.Амарсайхан нар огцрох ёстой гэв. Мөн Засгийн газрын тэргүүн, хотын кахирагч нарыг огцрох хүртэл тэд тэмцэнэ гэлээ. 

"Шахмал түлшийг эсэргүүцэж, гэр хорооллын иргэдийн газрыг эргэлтэд оруулж, дахин төлөвлөлтийн төслийг үргэлжлүүлэхийг бид удаа дараа шаардаж, тэмцсэн боловч сонсоогүй. Цаашид хэдэн хүн амиа алдахыг мэдэхгүй. Тиймээс амь нас, эрүүл мэндээрээ хохирч, үр хүүхдээ золиосолж буй гэр хорооллынхны төлөөх тэмцлээ бид Сүхбаатарын талбайд жагсаалаар эхлүүлнэ. Цаашлаад суулт, өлсгөлөн зарлана" хөдөлгөөний гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг мэдэгдлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top