x

Японы Шизүока муж Монголоос ажилтан авах уулзалт болж байна

Япон улсын Шизүока мужийнхан тус улсад ажиллах хүч авах хөдөлмөрийн яармагийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгууллаа.

Өчигдөр “Корпорейт конвеншн” төвд зохион байгуулсан хоёр орны бизнес уулзалтад оролцохоор Шизүока мужаас 20-иод компани иржээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Японы Ёкозунагийн зөвлөлийн тэргүүн Яно Хиронори тэргүүтэй Шизүока мужийн албаны хүмүүс, хүний нөөцийн компани, тус мужийн 50 мянга гаруй гишүүнтэй ЖДҮ-ийн холбооны удирдлага, хувийн хэвшлийн төлөөлөл 30 гаруй хүн айлчилж байна.

Хөдөлмөрийн яармагийг Монголын талаас зохион байгуулж буй Эрдмийн их сургуулийн дэргэдэх Олон улсын судлалын төвийн захирал П.Ганхуяг:

-“Шизүока муж Япондоо томд орох, олон талын харилцаатай муж. 2020 оны Токиогийн олимпод оролцох манай тамирчдыг хүлээн авч үнэ төлбөргүй бэлтгэл хангуулж байгаа буянтай газрын нэг.

Миний бие есөн жилийн өмнө Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа энэ мужтай холбоо тогтоосон. Тэр үеэс харилцаагаа зөвхөн нэг аймгаар хязгаарлахгүй Монгол Улстай бүхэлд нь харилцаач гэсэн санал тавьж байсан. Түүний нэг үргэлжлэл нь өнөөдрийн энэ үйл ажиллагаа болж байна. Манайд их, дээд сургууль төгссөн, өндөр мэргэжилтэй, инженер техникийн залуучууд олон байна. Гэтэл Японд ийм мэргэжлийн хүмүүс дутагдаж байна. Монголчуудаа гадаадад гаргахдаа гол нь бус, тэнд очоод техник, технологи сураад ирэх, буцаад эх орондоо хүн хүч, мэргэжлийн томоохон хөрөнгө оруулалт болно гэдэг үүднээс бид энэхүү ажлыг хийж байна” гэв.

Шизүока мужаас Монгол ажилчдыг авч ажиллуулах тохиолдолд япон хүнийг ажилд авдагтай адил шаардлага нөхцөлтэй, япон хүний хийдэг ажлыг гүйцэтгэж, адил цалин хөлс авч, хөдөлмөрийн болон амьдрах ахуйн нөхцөлөөр бүрэн хангагдахыг тус мужийн төлөөлөгч Катсухиро Хашимота баталж байна.

Тэрээр, “Япон улсад яг өнөөдрийн байдлаар гадаад улсуудаас өндөр мэргэжлийн, инженер-техникийн ажилтан ажилчид авч ажиллуулах хэрэгцээ их байна. Бид энэ удаа Монголоос 20-30 хүнийг авч ажиллуулах сонирхолтой ирсэн. Япон хүн их, дээд сургууль төгсөөд анх ажилд ороход цалин нь 200-250 мянган иенээс эхэлдэг. Монгол залуучууд тэр хэмжээний гарааны цалин авна” гэв. Монгол залуучууд Японы Шизүока мужид очиж ажиллахад хэлний мэдлэг шаардагдах тул сонгогдсон залуусыг хэлний бэлтгэлд давтан сургах аж.

 

Уулзалтад Японоос “Paron”, “Kitagawa Kogyo”, “Business Brauin Showa Ota”, “Seiwa corporation”, “Hatachi kako”, “Machda foods” зэрэг компани оролцжээ.

“Корпорейт конвеншн” төвд өчигдөр эхэлсэн Монгол, Япон улсын Шизүока мужийн бизнес уулзалт буюу хөдөлмөрийн яармаг, уулзалт ярилцлага өнөөдөр үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top