Энэ сарын 4-ний өдөр буюу баасан гаригийн шөнө угаарын хийнд хордсон гэх хэд хэдэн дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж авсан ч дөрвөн иргэн амиа алдсан билээ. Одоогийн байдлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд ямар шалтгааны улмаас дээрх иргэд угаартсаныг шалгаж байгаа юм.
Иймээс нийслэлийн зүгээс иргэдэд дараах зөвлөгөөг хүргэж байна. Угаарын хий гэж юу вэ?