x

Сайжруулсан түлшийг нэмж гурван төрлийн шинжилгээнд хамруулж байна гэв

Иргэд угаарын хийнд хордсон асуудлаар Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр дахин хуралдлаа. Хурлын дараа Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан мэдээлэл өгөв.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өчигдөр өгсөн мэдээллээр угаартсан гэсэн оноштойгоор 16 хүн эмнэлэгт хандан эмчлүүлж байснаас дөрвөн хүн нас барсан тухай мэдээллийг бид хүргэсэн билээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Хүний амь нас хохирсон хэрэг бүрт хэрэг үүсгэн шалгаж байна. Иргэдийн хордсон байж болзошгүй газруудаас дээж аван шинжилгээнд хамруулах ажил явагдаж байна. Мөн сайжруулсан түлшний барьцалдуулагч бодисноос дахин дээж авах ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар 30 орчим мянган тонн сайжруулсан түлш хэрэглээнд нийлүүлэгдээд байгаа. 

Энэ сарын 3-5-ны хооронд 35 иргэн угаартсан байж болзошгүй байдлаар эрүүл мэндийн байгууллагад хандаад байна.

Яг одоогийн байдлаар 6 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Дөрвөн хүн нас барсан. Эмнэлэгт хэвтэж буй 6 хүний нэгийнх нь биеийн байдал хүнд байна. Биеийн байдал хүнд байгаа нэг хүн 16 настай хүүхэд байна.

Сайжруулсан түлшний 95 хувь нь нэг удаа угаагдсан Өмнөговиос ирсэн нүүрс. Үлдсэн 5 хувьд нь импортоор оруулж ирж буй барьцалдуулагч (2.5%) болон шохой зэрэг бодисоос бүтэж байгаа бөгөөд эдгээрийг цаг тухай бүрт нь шинжилгээнд хамруулж байсан" гэлээ.

Мөн тэрээр үргэлжлүүлэн “Жил бүрийн өдийд иргэд угаарын хийнд хордох явдал гардаг. Өөрөөр хэлбэл ямар ч түлшнээс угаарын хий ялгардаг. Гэхдээ бид сайжруулсан түлшийг нэмж гурван төрлийн шинжилгээнд хамруулж байна. Барьцалдуулагч бодисыг мөн давтан шинжлүүлж байна. Өмнө нь Монгол Улсын бүх шинжилгээний лабораторид сайжруулсан түлшийг шинжлүүлсэн. Бид иргэд дээрээ туршилт явуулна гэж байхгүй" гэв.

Харин нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хордсон байж болзошгүй иргэдийн хэрэглэсэн түлшийг шинжилгээнд өгсөн бөгөөд 2-3 цагийн дараа шинжилгээний хариу гарна. Хариу гарсны дараа мэдээлэл өгнө гэлээ. Нийслэлийн Онцгой комиссоос шуурхай штаб байгуулан ажиллаж байгаа аж. 

Мөн "Иргэд зуухаа буруу суурилуулах, яндан нам байх, яндан таггүй байх, зуухыг мөн агаар сэлгэлт сайтай газар байршуулахгүй байх зэрэг хэрэглээний горимын алдаа их байна. Хордсон айлуудын хувьд ихэнх нь ханан пийшинтэй айлууд байна. Өөрөөр хэлбэл ханан пийшинтэй айлууд утаа гадагшлах сувгаа шалгах шаардлагатай. Ийм хэрэглээний горим алдагдаж байгаагаас иргэд эрүүл мэнд, амь насаа хохироож байх вий гэж таамаглаж байна" гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.

НМХГ-аас Таван толгой Түлш ХХК-д энэ оны долоодугаар сард гаргасан шинжилгээний хариуг хүргэж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • угаар (122.201.24.237)
    Эхнээсээ бүх шинжилгээг нт хийлгэх байж дээ. Хүний амь эрсэдсэн хойно шижилгээнд сарилоо шинжилүүлдэг нь иргэд дээ туршсанаас ялгаа юун: Одоо яндангийн, пийшингийн, угаартсан хүмүүс болон талийлаач .нарын буруу болж энэ хэрэг шувтрах юм бөйна даа.
    2019 оны 10 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top