x

Орос  19 жилийн дараа анх удаагаа цэргийг зардлаа бууруулжээ

Оросын батлан хамгаалах зардал 2017 онд 20%-иар буурч $66,3 тэрбум долларын хэмжээнд хүртэл багаслаа. Тэр нь 1998 оноос хойших анхны бууруулсан зардал гэж Стокгольм хотноо байрладаг Энх тайвны асуудал судлах олон улсын хүрээлэнгийн (SIPRI) илтгэлд мэдээлжээ.

"Цэргийн шинэчлэл нь Оросын тэргүүн зорилт, гэхдээ цэргийн төсөв нь 2014 оноос хойш тус оронд  тулгараад байгаа эдийн засгийн хязгаарлалтад баригдаж байна” хэмээн дэлхийн цэргийн зардлыг судлах SIPRI AMEX хөтөлбөрийн шинжлэх ухааны ахлах мэргэжилтэн Симон Везман (Siemon Wezeman) тайлбарлав.
Харин бол НАТО-гийн цэргийн эвсэл нь Европт зардлаа нэмэгдүүлж байна. “Оросын зүгээс аюул занал ихэссэн гэх шалтгаанаар Төв ба Баруун Европ  цэргийн зардлаа өнгөрсөн онд 12% ба 1,7%-иар тус тус өсгөжээ. Европын олон орнууд Умарт Атлантын  гэрээний байгууллагын (НАТО) гишүүд  учраас тэр хүрээндээ холбоотнууд нь цэргийн зардлаа нэмэгдүүлэхээр тохиролцсон байгаа. НАТО-гийн  бүх 29 гишүүний нийт цэргийн зардал нь 2017 онд $201 тэрбум доллар болсон  байгаа нь дэлхийн батлан хамгаалах зардлын 52%-тай тэнцжээ" гэж илтгэлд тэмдэглэсэн байна.
Дэлхийн цэргийн зардал 1999-2011 онуудын 13 жилийн өсөлт мөн 2012 – 2016 онуудын харьцангуй шаардлагатай хэмжээний нэмэгдлийн дараа 2017 онд  нийт даяарчлалын батлан хамгаалах зардал дахин 1,1 хувиар нэмэгдэн $1,7 их наяд долларын хэмжээнд хүрлээ.

 

Дэлхийн бүх орнуудын  цэргийн зардал 2017 онд  даяарчлалын дотоодын нийт бүтээгдэхүүний 2,2 хувьтай тэнцэн дэлхийн хүн бүрт $230 доллар ноогдох болов.

"Сүүлийн жилүүдэд дэлхийн цэргийн зардал нэмэгдсэн нь Ази, Далайн бүсийн орнууд, Ойрхи  Дорнод ба Хятад, Энэтхэг, Саудын Араб зэрэг орнуудын батлан хамгаалах зарлага нэмэгдсэнээс үүдэлтэй” гэж SIPRI AMEX хөтөлбөрийн ажилтан профессор Нан Тянь хэлжээ. Даяарчлалын төвшинд цэргийн зардлын жин Умарт Атлантын эвслээс шилжих тал руу явж байна гэдгийг тэр тэмдэглэв.

АНУ  зэвсэглэлийн зарлагын лидер

АНУ  дэлхийн хэмжээнд цэргийн хамгийн өндөр зарлагатай хэвээр. Батлан хамгаалах зардал хамгийн өндөр дэлхийн долоон орны зарлагаас илүү  мөнгийг 2017 онд АНУ зарцуулжээ. Тэдний зардал хоёр дахь жилдээ 610 тэрбум долларын хэмжээнд байна. “2010 оноос эхэлсэн Америкийн цэргийн зардлыг бууруулах хандлагад төгсгөл ирлээ. Тэд 2018 онд цэргийн зардлаа мэдэгдэхүйцээр нэмэгдүүлж,  цэргийнхэн ба ердийн болон цөмийн зэвсгийн сайжруулалтыг дэмжиж байна” хэмээн SIPRI AMEX хөтөлбөрийн захирал хатагтай Од Флёрант хэллээ.

Хоёрдугаарт Хятад

Ази, далайн бүсийн орнуудын цэргийн зардал  29 дэх жилдээ дараалан  өсч байна. Цэргийн зардлаар дэлхийн хоёр дахь орон Хятад батлан хамгаалах зардлаа 5,6%-иар нэмэгдүүлж $228 тэрбум доллар болгожээ. Хятадын цэргийн  зардал дэлхийн цэргийн зардалд эзлэх хувь 2008 онд 5,8 хувь байснаа 2017 онд 13 хувь болгон нэмэгдүүлжээ.

Өнгөрсөн онд Энэтхэг  зэвсэглэлийн зардлаа 5,5 хувиар нэмэгдүүлэн $63,9 тэрбумд, Өмнөд Солонгос  17%-иар нэмж $39,2 тэрбумд хүргэжээ. "Хятад нь хөрш орнуудтай  хурцадмал байдлыг гаргах болсон нь тэдний цэргийн зарлагыг нэмэгдүүлж байна” гэж SIPRI AMEX хөтөлбөрийн шинжлэх ухааны ахлах мэргэжилтэн Симон Везман хэлжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ 9 цаг 54 мин Америкийн блогчин YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ 10 цаг 7 мин ДЦС-V 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана 10 цаг 11 мин Алтны үнэ сүүлийн зургаан сарын доод түвшнээсээ эргэн өсчээ 10 цаг 17 мин Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ 10 цаг 23 мин Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ 10 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 11 цаг 9 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 11 цаг 17 мин Хөл бөмбөгийн ДАШТ: Бразил, Мароккогийн шигшээ багууд тэнцлээ 18 цаг 0 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Уржигдар 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Уржигдар 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Уржигдар 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Уржигдар 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Уржигдар 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Уржигдар 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Уржигдар 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 2026-06-12 Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 2026-06-12 Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 2026-06-12
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top