x

Боловсролын сайдаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардлаа

АШУҮИС-ийн "Тогтвортой хөгжил" үйлдвэрчний эвлэлийн хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Сургуулийн багш, ажилчид БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, сургуулийн хавийн үйл ажиллагааг хангахыг шаардав.

Хэвлэлийн бага хуралд АШУҮИС-ийн багш, "Тогтвортой хөгжил" үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Ангармөрөн, Хангамж үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Батхуяг, АШУҮИС-ийн багш Т.Баясгалан нар оролцлоо.

2018 оны оны долоодугаар сард БСШС-ын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийг ажлаас нь чөлөөлж түүний оронд Ж.Цолмон гэдэг хүнийг томилсон. Тухайн үед тус сургуулийн багш, ажилчид уг томилгоог эсэргүүцэн хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлж байсан. Түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн ч хүмүүс халагдаж, чөлөөлөгдөн, шилжүүлэх үйл явц бас дахин өрнөсөн байна.

2018 арваннэгдүгээр сарын 2-ны өдөр АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Батбаатарыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнийг СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тогтоож, салбарын яам давж заалдаж явсаар эцэст нь Г.Батбаатарыг албан тушаалд эргүүлэн томилох тухай Улсын дээд шүүхийн тогтоол гарсан байна. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 25-наас хойш Ж.Цолмон гэж хүний гаргасан тушаал, шийдвэр хүчингүй болж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрээр эрх, үүрэг нь дуусгавар болсон хүн зургаан сарын турш АШУҮИС-ийг удирдаж байгаа тухай багш нар мэдээллээ.

 

Мөн Дээд шүүхийн шийдвэр гарчихаад зургаан сар өнгөрч байхад салбарын сайд нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа, үүнээс үүдэн сургууль дээрх академик соёл алдагдаж, багш, ажилчид хоёр хэсэг болчихсон манай, танай гээд талцаад сууж байна гэв.

Өнгөрөгч сард тус сургуулийн зарим багш "Гурван шатны шүүхээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлж өгнө үү" хэмээн Ерөнхий сайд, БСШУС-ын сайд нарт албан бичиг хүргүүлсэн ч шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн оронд хүсэлт гаргасан багш нарыг дуудаж, ажлаас хална хэмээн дарамталсан явдал нэг бус удаа гарсан юм байна. Өнөөдөр мэдээлэл хийсэн багш нар ч мөн адил "Сургуулийнхаа академик соёлыг хадгалах, Ази, Номхон далайн бүсийн баруун эргийн анагаахын шилдэг 100 сургуулийн нэг болох зорилго тавин ажиллаж байгаа ч одоогийн нөхцөл байдал бидэнд хүндрэл учруулж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 28 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 1 цаг 37 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 1 цаг 42 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 2 цаг 0 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 2 цаг 10 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 2 цаг 23 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 2 цаг 30 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 3 цаг 27 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 3 цаг 37 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 3 цаг 49 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 4 цаг 0 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 4 цаг 53 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 22 цаг 15 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 22 цаг 19 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 22 цаг 22 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 22 цаг 27 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 22 цаг 49 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 22 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 23 цаг 25 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 23 цаг 32 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүл... Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр...
Top