x

БНХАУ-ын 102 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд орон нутагт уул уурхай, барилга, малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалтыг энэ оны 9 дүгээр сард зохион байгуулжээ.

Шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 224 аж ахуйн нэгж, байгууллагын 33 улсын нийт 4,027 гадаадын иргэн хамрагдсан байна. Шалгалтаар ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 41 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 сая 700 мянган төгрөгийн торгууль оногдуулсан байна.

Мөн бүртгэлийн болон оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам зөрчсөн, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн БНХАУ-ын 29 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 2 сая 980 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.

Түүнчлэн мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Архангай аймгийн “Найруулга” ХХК-нд “Бодонч анар констракшн” ХХК, Өвөрхангай аймгийн “Өв эко мийт” ХХК-нд “Энх Эрдэнэ Мөнх” ХХК, “Бажуалун” ХХК, “Эйч Кэ Би” ХХК дээр НХХЯ-ны харьяа ХХҮЕГ-аас зам, барилгын чиглэлээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан боловч, мах боловсруулах үйлдвэрт зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 102 иргэний зөрчлийг илрүүлж, оршин суух зөвшөөрлийг нь цуцлан, Монгол Улсаас гаргалаа гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.55.188.33)
    Saikhan medee bn bayrlalaa
    2019 оны 10 сарын 03 | Хариулах
  • Мягаа (66.181.161.80)
    Монгол улсын хуулийг зөрчсөн бол гаргах нь зөв
    2019 оны 10 сарын 03 | Хариулах
  • Зочин (211.36.141.81)
    хахуулийн мөнгөө өгч чадаагүй хэд нь гарч баыгаа юм байна да
    2019 оны 10 сарын 02 | Хариулах
  • Z (139.5.216.64)
    Ashgui garchdee muusain hytaduud
    2019 оны 10 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top