x

Байгалийн түүхийн музейг хурдан буулгаж, шинээр барих шаардлагатай гэв

Засгийн газрын тогтоолоор буулгах болсон Байгалийн түүхийн музейн хуучин барилгын асуудлаар холбогдох хүмүүс мэдээлэл өглөө.

"БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙД 12,037 ҮЗМЭР БИЙ. ЭНЭ НЬ ИХ ТЭНГЭРИЙН АМАНД ШИНЭЭР БАРИГДАХ БАРИЛГЫН ТАЛЫГ ДҮҮРГЭНЭ"

Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар “Монгол Улсын Засгийн газар 2019 оны долоодугаар сарын 3-ны өдөр 280, 281 дүгээр тогтоолыг баталсан.

Тус тогтоолын хүрээнд одоогийн Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж энэ суурин дээр Чингис хаанаы музей байгуулах, харин Байгалийн түүхийн музейг хотын төвөөс 1.8 км-т буюу Их тэнгэрийн аманд шинээр барихаар болсон.

Шинээр баригдах Байгалийн түүхийн музейн газрын урт нь нэг км, өргөн нь 740 метр. Энэ нь одоогийн Байгалийн түүхийн музейн эзэмшиж байгаа газраас 75 дахин том газар юм.

Харин өнөөдрийн байдлаар Байгалийн түүхийн музейн газар гэсэн гэрчилгээ нь хараахан ирээгүй байна.

Байгалийн түүхийн музей 1955 онд баригдаж, улмаар үндсэн үйл ажиллагаа 2013 онд МХЕГ-ын ослын байдалд байгаа учир ашиглаж болохгүй гэсэн улсын байцаагчийн дүгнэлтээр актлагдсан.

Түүнээс хойш бид актлагдсан байшингийнхаа суурь дээр шинэ музейгээ барих гэж зургаан жил тэмцсэн. 

2014 оноос би Байгалийн түүхийн музейн долоон давхар барилгын зургийг зуруулсан. Тэр зургийг бага зэрэг өөрчлөөд энэ газарт Чингис хааны музейг барих гэж байгаа хэрэг.

Би тус музейн захирлын хувьд Их тэнгэрийн аманд музейн барилгыг хурдан баригдахыг хүлээж байна.

Яг одоогийн байдлаар Байгалийн түүхийн музейд 12,037 үзмэр бий. Энэ нь Их тэнгэрийн аманд шинээр баригдах барилгын талыг дүүргэнэ. Үзмэрүүдийн хадгалалтын нөхцөл нь хэвийн хадгалагдаж байна” гэлээ.

"ЭНЭ БАРИЛГЫГ ХУРДАН БУУЛГАЖ, ШИНЭ МУЗЕЙН БАРЬЖ БАЙГУУЛАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ"

Байгалийн түүхийн музейн ахмад зүтгэлтэн Б.Батдорж “Манай улсад музейн зориулалтын барилга маш цөөхөн бий. Өнөөдөр олон улсын жишигт таарсан музей байх шаардлага зайлшгүй бий. Би энэ музейн хуучин барилгыг буулгаж оронд нь шинэ музей зориулалтаар нь барьж байгуулах тал би дээр санал нэгтэй байна.

Энэ хуучин барилгын маань дээвэр нь модон хучилттай. Тийм болохоор 1971 онд дээврийг нь хөрөөдөж цоолоод хулгай орж байсан ч тохиолдол бий. Тиймээс энэ барилгыг хурдан буулгаж, шинэ музейн барьж байгуулах зайлшгүй шаардлагатай гэж бодож байна.

Би 1983 ноос хойш эхлэн энэ музейд ажиллаж байна. Одоо шаврууд нь унаж, нурахад бэлэн болчихоод байхад зарим хүмүүс нураахад цааргалаад байгааг ойлгохгүй байна" гэсэн юм.

МОНГОЛЫН 37 ХААНЫ ҮЗМЭРИЙН ТАНХИМУУД БАЙРЛАНА

Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн захирал М.Батбаяр “Чингис хааны өв соёлын хүрээлэнг анх удаа Монгол улсад бий болгох гэж байгаа бөгөөд энэ сарын 9-ны өдрөөс намайг захиралаар томилсон.

Яг энэ газар нийт 70:40 харьцаатай, дээшээ есөн давхар музейн зориулалтын хамгийн сүүлийн үеийн барилга байгууламж баригдах юм.

Дотор нь Чингис хаантай холбоотой түүхийн үзмэрийн танхимуудаас гадна Монголын 37 хааны үзмэрийн танхимууд байрлана.

Мөн Монгол Улсад төрт ёс бий болсон цагийн үзмэрээс эхлэн олон үзмэрүүдийг байрлуулахаар төлөвлөж байна.

Одоогоор БСШУС-ын сайдын тушаалаар Чингис хааны музейн үзэл баримтлал, үзүүлэлт дэглэлтийг тодорхойлох ажлын хэсэг гараад ажиллаж байна.

Сүүлийн үеийн музейн барилгын үзмэр нь тодорхой хувийг эзлэх болж, техник, технологи ашигласан аудио, видео үзмэрийн танхимууд нэлээд том зай талбайг эзэлдэг болсон.

Тийм учраас Чингис хааны музейд үзмэр нь хүрэх болов уу гэдэгт иргэд санаа зовох хэрэггүй. Монголын түүхтэй холбоотой асар их үзмэрүүд дэлхий дээр байна. Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн хүрээнд зарим үзмэрүүдийг  шилжүүлэх авах эсвэл үзмэрүүдийн хувилбарыг авчрах гэх мэтээр музейд баялаг үзмэрүүдийг бий болгох тал дээр ажиллаж байгаа гэж ойлгож болно.

Чингис хааны өв соёлыг хадгалж хамгаалан, түгээн дэлгэрүүлэх үүрэг Монгол хүн бүрд бий. Тиймээс Монгол Улсын Засгийн ийм шийдвэр гарсан гэж бодож байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top