x

Айлган сүрдүүлж, дарамталсан хэргээр Г.Ганхуягийг цагдан хорьсон гэв

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Монгол Улсын харцага Г.Ганхуягийг цагдан хорьсныг эсэргүүцсэн иргэд, төрийн бус байгууллагын төлөөллүүд олон нийтэд хандсаар байгаа билээ. Тэгвэл "Босоо хөх Монгол" ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг ямар шалтгаанаар цагдан хорьсон талаар цагдаагийн байгууллага албан ёсны тайлбар хийжээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:

-“Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн даруйдаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл нийтэлсэн байсан. Тэрбээр "ТББ-ын явуулж байгаа тэмцлийг таслан зогсоох үүднээс цагдаагийн байгууллага шалтаг хайж, трансжендер хүмүүстэй холбоотой хэрэгт шалгаж байна, үүний цаана улстөрчид байгаа" гэх ташаа мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн байсан. 

Цагдаагийн байгууллага хэн нэгэн улстөрчийн захиалгаар хүнийг хэрэгт холбогдуулан шалгадаг байгууллага биш. 

Трансжендер иргэдтэй холбоотой хэргийн тухайд хохирогч Д цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Айлган сүрдүүлж, дарамталж, эд хөрөнгө нэхсэн баримттай зүйл байсан учраас уг гомдлыг үндэслэлтэй байна гэж үзээд шалгаж байгаа. Г.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 17.6-д заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгалтын ажиллагаа явуулж байна.

Уг зүйл анги нь “бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт, мэдээллийг тараахаар сүрдүүлсэн бол 15-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ" гэсэн заалттай. 

Г.Ганхуягийг иргэний гомдлын дагуу шалгаж, прокурорт танилцуулаад, эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top