x

Бохир хальж урссан хэсэгт халдваргүйтгэлийн ажил хийж байна

Энэ сарын 28-ны өдөр Налайх дүүргийн нэгдүгээр хороонд улаан өнгөтэй бохир ус хальж урссантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь шуурхай ажиллаж, хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын явцад бохирын цооног хальж урссан байсан тул нэн тэргүүнд “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т дуудлага өгсөн ба тус газраас Ус сувгийн удирдах газраас харьяа бохирын цооног, худгаа лайдаж цэвэрлээгүйгээс бөглөрч хальсан гэх тайлбарыг өгч байна.

“Чандмань Налайх” ОНӨААТҮГ нь гэрээний дагуу “Рефон” ХХК-иас 15, “Ундарга хайрхан” ХХК-иас 16, нийт 31 тонн бохирыг 09.28-ны өдөр зориулалтын тээврийн хэрэгслээр зөөж бохирын цооног руу хийжээ. Харин Ус сувгийн удирдах газрын ажилтан “09.28-ны өдөр бохир хальж урссан худаг дээр бөглөрөл үүссэн тул цэвэрлэсэн. Механик хольц ихтэй бохир ус нийлүүлснээс болж дахин бөглөрч худгаас хальсан” гэсэн тайлбарыг өгчээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас бохир ус хальж урссан хэсэгт ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж байна. Налайх дүүрэгт мал нядлах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 4 компани байдаг ба бүгд төвлөрсөн бохир ус зайлуулах системд холбогдоогүй, гэрээгээр буюу зөөврийн аргаар бохир усаа зайлуулдаг аж. Шалгалтын явцад “Алтай чандмань”, “Шижир зул”, “Гомбохайрхан” ХХК-иудын бохир ус хадгалах цооног бөглөрсөн байсан учир үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ.

Бөглөрлийн шалтгаан нь бохирын худгууд битүүмжлэлгүй байгаа нь иргэд элдэв хог хаягдлаа хаях нөхцөлийг бүрдүүлсэн, дээрх компаниуд бохирын цооногт бөглөрөл үүсгэх хэмжээний хольцтой бохир усаа хийсэн байж болзошгүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагаас үүссэн шалтгаан, нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top